• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Өөх соруулах мэс засал хийлгэх гэж байгаа бол үнэ биш үр дүн харж эмнэлгээ сонгоорой  

Нэр
Бичсэн огноо
2020-02-03 23:15
Үзсэн тоо
631
Өөх соруулах мэс засал хийлгэх гэж байгаа бол үнэ биш үр дүн харж эмнэлгээ сонгоорой  

Шинэ жил гараад хоолны дэглэм барих болон турах зорилгоор эмнэлэгт хандах хүний тоо нэмэгдэж байна.

Тэр дундаа гар, гуяны дотор тал, гэдэс зэрэг дасгал хөдөлгөөн хийсэн ч гэсэн сайн турдаггүй хэсгийн өөх соруулах хандлага их байна.

Хэрэв өөх соруулах мэс засал хийлгэхдээ зөвхөн үнэ хараад хийлгэх юм бол туршлагагүй эмч буруу хийснээс биеийн харьцаа алдагдах, арьс суларч унжих зэрэг сөрөг үр дүн их гардаг.

Өөх соруулах мэс заслын үр дүнд эмчийн ур чадвараас гадна тоног төхөөрөмж их нөлөө үзүүлдэг тул  зөвхөн үнэ харж эмнэлгээ сонгохоос илүү үр дүнд ач холбогдол өгч эмнэлгээ сонгох хэрэгтэй.

Эхлээд өөх соруулах хэсгээ сонгоод аль болох цус гаралт, эд эсийн гэмтэл багатайгаар тэр хэсгээс авч болох хэмжээгээр нь өөхийг соруулснаар зөв харьцаатай бие бий болгох боломжтой гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Сүүлийн үед тогтмол хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ч гэсэн амар турдаггүй хэсэг болох гуя, гар зэрэг хэсэгт хэсэгчлэн өөх соруулах мэс засал их хийлгэх болсон.

Туршлага ихтэй эмч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эмнэлэг сонгож мэс заслаа хийлгэх нь таныг хүссэн үр дүнгээ авахад тус болох болно.

Хэрэв та зөвхөн үнэ хараад мэргэшлийн бус эмчээр мэс засал хийлгэх юм бол дараа нь сөрөг нөлөө гарах магадлал өндөр  байдаг. Тиймээс мэргэжлийн эмчээс хангалттай зөвлөгөө аван сонголтоо хийх нь илүү эрсдэл багатай бөгөөд үр дүн сайтай байдаг.

АЙДИ эмнэлэг эмч Шин Ин Сог