• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Өөх соруулах мэс заслын үнэ соруулж буй хэсгээс бус соруулж буй өөхний хэмжээнээс хамаарах нь

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-12-11 23:46
Үзсэн тоо
423


Гэнэт их хэмжээгээр жин нэмэх, байн байн дэглэм бариад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байгаа тохиолдолд ихэвчлэн өөх соруулах мэс заслын талаар сонирхдог. Шилбэ болон гарын шуу нь өөр хэсгүүдтэй харьцуулахад өөх хуримтлал амархан хасах хэцүү тул илүү их санаа зовоодог.

Өвлийн улиралд өөх соруулах мэс заслын зөвлөгөө авах хүмүүс ихэсдэг. Ихэвчлэн шилбэ хэвлийн өөх соруулах зэрэг аль хэсгээс соруулж байгаагаас үнэ хамаарахгүй ямар хэмжээгээр өөх соруулж байгаагаас хамаарна.

Өөх соруулах мэс засал нь биеийн доторх илүүдэл өөхийг апарат ашиглан соруулах мэс ажилбар юм. Тиймээс ямар хэмжээний өөх соруулж байгаагаас үнэ хамаарна. Энгийн өөх соруулах мэс заслын хувьд өөхний соруулж буй хэмжээ нь өөх болон цус холилдсон хэмжээг хэлнэ.

Тухайлбал 2 өөр эмнэлэгт хийгдэж буй мэс заслын үнэ адил байлаа ч соруулж буй цэвэр өөхний хэмжээ ижил байна гэж ойлгож болохгүй. Хэвлийн өөх соруулахаас эхлээд шилбэ, гуя, мини өөх соруулах зэрэг өөр хэсгийн өөх соруулах ч адил.

Тэгвэл адил үнээр соруулах цэвэр өөхний хэмжээг ихэсгэн цусны хэмжээг багасгах арга байгаа юу?

Харамсалтай нь одоохондоо 100% зөвхөн өөх соруулах нь хэцүү. Гэвч сүүлийн үед хийгдэж буй secret maid арга нь өөхний эс болон өөр эдийг ялган соруулах боломжтой. Цэвэр өөх соруулснаар судасны эдийн гэмтэл бага хөхрөлт бага эдгэрэл хурдан байдаг.

Гэхдээ үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохируулан апаратаар хийгдэх, гараар хийгдэх гээд аргуудаас сонгон хийгддэг тул үнэ болон эдгэрэх хугацаа харилцан адилгүй. Мэс заслын үр дүнг сайн байлгахын тулд дэглэм болон эмнэлэгээс өгсөн анхаарах зүйлүүдийн дагуу гамаа сайн барих нь чухал. Мөн өөх соруулах мэс заслын мэргэжсэн туршлагатай эмч эмнэлэгээр үйлчлүүлэх нь хамгийн чухал.

АЙДИ эмнэлэг Гоо сайхны мэс заслын тасгийн эмч Шин Ин Сог