• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний хэлбэр засах мэс засал, Таны нүүрний онцлогт тохирсон мэс заслын аргыг сонгох нь чухал

Нэр
tsoomoo0915
Бичсэн огноо
2019-11-27 02:09
Үзсэн тоо
454


Нүд хамар хөөрхөн байлаа гээд нүүрний хэлбэр өргөн эсвэл шанааны яс товойн гарч ирсэн бол сэтгэл булаам дүр төрхтэй харагдаж чадахгүй тохиолдлууд байдаг. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувьд шанааны том яс, дөрвөлжин эрүүнээс шалтгаалан эрэгтэйлэг ширүүн төрхтэй харагдах тал байдаг болохоор шанаа багасгах, V line мэс заслын талаарх сонирхол их байдаг.

Нүүрээ будах болон массажаар жижиг харагдуулж болох ч хүссэн хэмжээгээрээ жижиг болгох боломжгүй.

Дөрвөлжин эрүү, нүүрний далийлтаас үүсэлтэй эрүүний шугам тод биш тохиолдолд нүүрний хэлбэр засах мэс заслаар шийдэж болно. Сүүлийн үед үйлчлүүлэгчдийн дунд хамгийн их хийгдэх мэс засал нь шанааны яс багасгах, дөрвөлжин эрүүний мэс засал, урд эрүүний мэс заслууд юм.

Шанаа багасгах мэс засал нь шанааны яс товойн гарч ирсэн тохиолдолд хийгдэнэ. Шанааны хамгийн их товойн гарч ирсэн хэсгийг MMP цэг гэх ба энэ цэг шанааны урд хэсэг рүү байрлах тусам нүүр урагш төвийн жижиг харагдана. High-L шанаа багасгах мэс засал нь MMP цэгийг урагшлуулан төрөлхийн мэт төвийлгөн улам жижиг нүүр бий болгох боломжтой.

Энгийн L зүсэлттэй харьцуулахад MMP цэгийг  урагшлуулах боломжтой болохоор шанааны багасах хэмжээг ихэсгэж болох үр дүнтэй мэс заслын нэг юм. Шанааны мэс заслын дараах санаа зовдог зүйл болох арьс унжилт багасгах боломжтой  мэс заслын арга юм.

Их хэмжээгээр багасгахын тулд арьсан доорх өөх мөн хацрын өөхийг хүртэл зэрэг авч өгдөг болохоор V line хэлбэрийг бий болгоно. Яс жижиг ч гэсэн өөх их нүүр том харагддаг болохоор. Мөн ботокс, филлер зэрэг хийснээр нүүрний хэлбэр төгс өөрчлөгдөнө.

Нүүрний хэлбэр засах мэс заслын хувьд хүн бүр өөр хэлбэрийн ястай учир тухайн хүнд тохирсон мэс заслын арга сонгох нь чухал. Тиймээс мэс заслын өмнө үйлчлүүлэгчийн нүүрний хэлбэрийг тодорхой харж болох 3D-CT шинжилгээгээр зүсэлт хийн багасгаж боломжтой ясны хэмжээ, мэдрэлийн судлалын байрлалыг тодорхойлох хэрэгтэй.

Мөн эмнэлэг сонгохдоо реклам сурталчилгаа, боломжийн үнэ зэрэгийг харгалзан үзэж сонгохгүй байх нь чухал бөгөөд мэс заслын дараах эмчилгээ, аюулгүй мэс заслын систем, туршлага зэргийг харгалзан үзэж эмнэлэг сонгох нь хамгийн чухал.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасгийн эмч Им Жун Ү