• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах мэс засал, Өвчтөний онцлогоос шалтгаалан мэс заслын арга өөрчлөгдөх нь

Нэр
Бичсэн огноо
2019-10-24 01:11
Үзсэн тоо
187

Шаамий эрүү, нүүрний хэм алдагдалтай, эрүүний байршил буруу байх тохиолдолд дээд доод эрүүний ясыг зүсэж зөв байрлалд оруулдаг бөгөөд зажлах болон хэл ярианы үйл ажиллагаанд төдийгүй нүүрийг зөв хэлбэртэй болгоход онцгой үүрэгтэй мэс засал юм.


Эрүүний гажиг засах мэс засал нь Солонгос улсад хийгдэж эхэлсэнээс хойш мэс заслын олон аргууд бий болсон. Нэг удаагийн зүсэлт хийгдсэн ясыг дахин зүсэлт хийн байрлалд оруулах нь боломжгүй мөн давтан мэс заслын төлбөр эдийн засгийн хувьд ч гэсэн хэцүү учраас тухайн өвчтөний онцлогт тохируулан мэс заслын аргыг сонгох нь хамгийн чухал юм


Заавал шүдний апарат зүүх шаардлагагүй


Шүдний зуултанд ямар нэгэн өөрчлөлтгүй зөвхөн эрүүний гажиг засах мэс засал хэрэгтэй тохиолдолд шүдний апарат зүүх шаардлагагүй. Эрүүний гажиг засах мэс засал хийлгэх тохиолдолд эрүүг зөв байрлалд оруулан мөн шүдний зуулт зөв болгохын тулд мэс заслын өмнө болон дараа шүдний апарат зүүх шаардлагатай байдаг. Харин сүүлийн үед шинж тэмдэгээс хамааран шүдний апарат заавал зүүх шаардлагагүй нь өвчтөнд эдийн засаг мөн апараттай үеийн зовиурыг багасах боломжтой болсон. Гэхдээ апарат зүүх эсэхийг мэс засал хийсэн мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн шийдэх нь чухал.


Заавал мэс заслын даруулга зүүх шаардлагагүй


Энгийн үед хамар битүүрдэг бол мэс заслын дараа зүүдэг даруулгыг зүүхгүй байх боломжтой. Мэс заслын дараа зүүдэг даруулга нь зүсэлт хийгдсэн дээд доод эрүүний ясыг хөдөлгөөнгүйгээр боодог ба зүүсэн үед амаа нээх амаараа амьсгалахад төвөгтэй байж болно. Тийм болохоор таны хамар битүүрдэг байлаа ч та мэс засал хийлгэх боломжтой.

Мэс засал аюулгүй, мэдрэлийн судал ойртоход анхааруулга

Мэдрэлийн судал байрладаг эрүүний ясанд зүсэлт хийдэг нь эрүүний гажиг заслыг аюултай болгодог. Мэдрэлийн судал нь эрүүнээс тархи хүртэл үргэлжилдэг ба гэмтэх үед цус алдах, мэдрэхүйд нөлөөлж болзошгүй. Гэвч мэс заслын явцад мэдрэлийн судлыг нүдээр харж хянах боломжгүй бөгөөд мэс заслын төхөөрөмж эмчийн туршлагад найддаг байсан.

Navigation эрүүний гажиг засах мэс заслын төхөөрөмж нь өвчтөн бүрт өөр байрлах мэдрэлийн судлын байрлалыг заан мэдрэлийн судалд мэс заслын багаж ойртох тохиолдолд анхааруулга дугаран гэмтэхээс хамгаална. Мөн мэс заслын явцыг дэлгэцээр хянан хийх бөгөөд мэс заслыг төлөвлөгөөний дагуу 1мм – ийн зөрүүгүй хийгдэх боложийг өгнө.

Эрүүний гажиг засах мэс засал нь клиникийн арвин туршлага болон мэргэжлийн ур чадвартай эмч л хийх боломжтой мэс засал юм. Далий эрүү эсвэл шаамий эрүүнээсээ болон эрүүний гажиг засах мэс засал хийлгэх эсэхээ шийдэж чадахгүй байгаа бол тухайн эмнэлэгийн мэс заслын аргын талаарх судалгаа шинжилгээ, мэс заслын аргууд, эмчийн туршлага чадвар, аюулгүй систем төхөөрөмж зэргийг харгалзан шийдэх нь чухал.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын эмч И Тэ Сон