• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Арьс татах мэс засал, Мэс заслын дараа эдгэрэлтийн хуацаа болон энгийн амьдралаа хурдан эхлүүлэх шаардлагатай бол?

Нэр
Бичсэн огноо
2019-10-07 20:28
Үзсэн тоо
312


Дунд насны эмэгтэйчүүдийн байнга санаа зовоох зүйл бол үрчлээ байдаг. Уйтгар гунигтай ганцаардсан харагдуулах хамрын хажуу гурвалжин үрчлээнээс эхлээд улам настай харагдуулах нүдний үрчлээ гээд дунд насны эмэгтэйчүүдийн толинд харах болгондоо арьс татуулах мэс заслын талаарх бодол төрдөг нь нууц биш асуудал.

Дунд насны эмэгтэйчүүдийн хамгийн их хийлгэдэг мэс засал нь зүсэлттэй арьс татах мэс засал юм. Зүсэлттэй арьс татах мэс засал нь үсний шугам, чихний урд хэсгээр зүсэлт хийн унжсан арьсыг татаж бэхэлж өгөх мэс засал юм. Хүзүүнээс эхлээд нүдний үрчлээ, нүүрний арьс татах зэрэг нүүрийг бүхэлд нь V хэлбэр бий болгоно. Гэвч дунд насны эмэгтэйчүүд урт зүсэлт болон хавдар, сорви эдгэрэх хугацаа зэрэг хүндрэлтэй тулгарадаг. Энэ хүндрэл нь мэс заслын аргаас хамаараад багасгах боломжтой.

Хамгийн бага зүсэлттэй арьс татах мэс засал нь хүзүүний ар хэсэг хүртэл зүсэлт хийн хийдэг байсан мэс заслаас өөрөөр чихний урд хэсгээр 1см хүртэлх жижиг зүсэлт хийн хийгддэг. Мэс засал хийсэн хэсэгт жижиг лент наах хэмжээний жижиг учраас мэс заслын дараа өдрөөс усанд орох нүүрээ будах боломжтой.

Мөн хавдар, хөхрөлтгүй учраас амралт аван эдгээх хэрэггүй. Мэс заслын дараа өдрөөс үр дүн мэдрэх боломжтой учраас ажил хийдэг дунд насны эмэгтэйчүүд ихээр сонирхох болсон.

Хамгийн бага зүсэлттэй арьс татах мэс засал нь арьс унжих шалтгаан болж буй SMAS давхарга хүртэл болон арьсны бүх давхарга(жинхэнэ арьсны давхарга, өөхөн давхарга, булчингийн давхарга) уудыг бүхэлд нь татаж өгнө.

Өмнө хийгдэж байсан арьс татах мэс засалтай харьцуулахад эдгэх хугацаа, зүсэлт хийх хэсэг өөр учраас тухайн хүний арьсны онцлог унжилт зэргээс хамааран мэс заслын аргыг сонгох нь чухал. Мөн мэс заслын арвин туршлагатай эмч болон аюулгүй найдвартай эмнэлэг сонгож үйлчлүүлэх нь ч чухал.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын эмч Жан Ү Сог