• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Өөх соруулах мэс засал, целлюлит болон арьс унжилтыг хамтад нь шийдэх

Нэр
Бичсэн огноо
2019-07-10 00:43
Үзсэн тоо
310


АЙДИ эмнэлэгийн Галбиржуулах төвийн эмч Жү Сон А

Зуны улирал болж байгаатай холбогдуулан илүүдэл жинтэй тэмцэн дэглэм барих эмэгтэйчүүд олширдог. Үүнээс үүдэн дэглэм бариад ч хасахгүй байгаа хэсгийн өөх соруулах гоо сайхны асуудлаа давхар шийдэх боломжтой мэс заслыг ихээр сонирхох болсон.

Илүүдэл өөхийг соруулах ажилбарыг мэс заслын ба мэс заслын бус арга гэж хувааж болно. Биеийг галбиржуулан илүүдэл өөхийг соруулах мэс заслын арга мөн мэс заслын бус өөх хайлуулах тариа лазер эмчилгээ зэрэг аргууд байна. Энэ аргууд нь өөрийн гэсэн давуу тал болон сул тал байх ба өөрт тохирсон аргыг сонгох нь хамгийн чухал.

Тусгайлан зуны улирал болоод өөх соруулах мэс заслын талаар бодон эргэлзэх эмэгтэйчүүд олон болох ба нимгэн ил задгай хувцас өмсөхтэй зэрэгцэн целлюлит унжсан арьсыг хамтад нь шийдэх хэрэгтэй болдог. Хэрвээ та амралт зугаалгаар явах үедээ усны хувцас өмсөх зорилгоор илүүдэл жингээсээ салах гэж байгаа бол мэс заслын бус арга Lipofit тусалж чадна. Lipofit лазер эмчилгээ нь өөхийг задлан унжсан арьсыг хамтад нь шийдэж чадах арга юм.

Lipofit нь 2 төрлийн лазераар арьсны аль ч давхаргад байрлах өөхийг задлан арьсыг чангалж өгнө. Хамгийн түрүүнд эхо(HIFU) ашиглан арьсны гүн рүү 13мм давхарга руу нэвтэрнэ. Томруулдаг шилний тусламжтайгаар гэрэл цуглуулан цаас шатаадаг шиг эхоны гэрлийг нэг цэгт цуглуулснаар үүсэх өндөр температураар өөхний эсийг хайлуулна. Энэ эхо нь хамгийн гүнд байрлах өөхний давхаргад нэвтрэн өөхийг хайлуулж өгнө. Үүний дараа биеийн Shurnk лазераар 6мм болон 9мм давхаргад байрлах өөхийг хайлуулан целлюлитыг арилган арьсыг чангалж өгнө. Shurnk лазер нь өөхийг хайлуулах болон арьсыг чангалах давхар үйлчилгээтэй лазер эмчилгээ юм. Lipofit нь мэс заслын бус аргаар хийгдэх ажилбар болохоор сорви, хавдалт, хөхрөлтгүй ажилбар хийгдсэн өдрөөс эхлэн усанд орох болон дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Энэ ажилбар нь хэвлийн дээд хэсэг, хэвлийн доод хэсэг, хэвлийн хажуу хэсэг, гуя гээд бүхий л хэсэгт хийгдэх боломжтой.

HIFU эхо болон shurnk лазер эмчилгээний онцлог нь өөхийг задлах төдийгүй арьсыг чангалан галбиржуулна. Тухайн хүний таргалалтын шалтгаан, шинж тэмдгүүдэд тохирсон мэс заслын төлөвлөгөө гарган, сөрөг нөлөөг багасгах, мөн илүү аюулгүй байдлыг сонгон хэвлийн өөх арилгана.

Хүн бүрийн өөхний бүтэц арьсны аль давхаргад өөх байрлаж байгаагаас шалтгаалан адил аппарат ч гэсэн тухайн хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргах нь хамгийн чухал юм. Тиймээс эмнэлэгийн туршлага, дараах үр дүнг сайтар бодож үзэх хэрэгтэй.