• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах мэс засал, Шүдний зуулт тааруулах апаратаар шийдэх боломжгүй нүүрний далийлт

Нэр
Бичсэн огноо
2019-07-02 02:27
Үзсэн тоо
370
 



Нүүрний далийлт гэдэг нь нүүрний баруун зүүн талын тэгш хэм алдагдах юм. Баруун зүүн талын эрүүний ясны урт төрөлхийн өөр байх, нэг талын яс нь буруу хөгжилтэй тохиолдол, нэг талын эрүү богино байх, нэг талаараа зажлахаас үүссэн буруу зуулт, эрүүний үеийн буруу хөгжил гэх мэт олон шинж тэмдэгээр илэрч болно. Энэ шинж тэмдэгүүд даамжирсан тохиолдолд гадаад үзэмжид нөлөөлөх, хоол зажилж идэхэд хэцүү байх, ярихад дуудлагад нөлөөлөх, өвдөлт зэрэг зовиурууд илэрнэ.

Нүүрний далийлтын шинж тэмдэгээс хамаараад эмчилгээний аргууд өөр өөр байна. Мэс заслын бус аргад шүдний зуулт засах шүдний апарат зүүх болон нүүрний массаж орно. Гэвч мэс заслын бус аргаар эмчлэгдэх боломжгүй ясны өөрчлөлттэй үед эрүүний гажиг засах мэс заслаар эмчилнэ. Эрүүний гажиг засах мэс заслын үнэ болон ясны мэс засал гэдгээр нь хүмүүс зайлс хийдэг ч хамгийн үр дүн сайтай эмчилгээ юм.

Эрүүний гажиг засах мэс засал нь шаамий эрүү, нүүрний далийлт зэрэг үйл ажиллагааны болон гоо зүйн, үр дүн сайтай гэх мэт үр дүн хамгийн сайтай мэс засал юм. Хувь хүний шинж тэмдэгт тохирсон мэс засал болон эмчилгээний аргыг сонгохын тулд найдвартай аюулгүй эмнэлэг, эрүү нүүрний гажиг засал шүдний мэргэжлийн эмчид хандах нь хамгийн чухал юм.

АЙДИ эмнэлэгийн Шүдний гажиг заслын төвийн эмч Хун Жун Лаг