• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хэвлийн өөх соруулах хэвлий галбиржуулах, Мэргэжлийн эмчийн зөвлөж буй эрүүл хооллолт мэс заслын бус арга

Нэр
Бичсэн огноо
2019-06-13 21:49
Үзсэн тоо
203


Зун болж байгаа одоо үед хүн бүр биеийн жиндээ анхаарч эхэлдэг. Илүү үр дүнтэй найдвартай биеийн жин хасах галбиржих өөрт тохирсон аргыг сонгох нь чухал.

Хамгийн энгийн амархан арга бол хооллолт. Биеийн жингээ л хасахыг хүсвэл хооллотоор хасч болох боловч галбиртаа анхаарч байгаа бол эсвэл өөх хатуурч циллюлет үүссэн бол илүү нарийн системтэй арга хэрэгтэй.

Өглөөний хоолонд нүүрс ус хэрэглэх нь инсулиний үйл ажиллагааг хэвийн явуулахад тустай. Инсулин нь глюкозыг өөхний эсрүү зөөвөрлөх үүрэгтэй ба нүүрс усны хэрэглээг ихэсгэвэл өөх хуримтлуулах ферментийг идэвхижүүлэх инсулиныг илүүдэл хэмжээгээр үүсгэнэ. Тиймээс өглөө гликемик индекс (GI) 70аас доош нүүрс усыг хэрэглэх хэрэгтэй.

Өдрийн хоолонд нүүрс ус : уураг : өөх тосын харьцааг 5:3:2ын харьцаатай идэх нь сайн.

Харин оройн хоолонд нүүрс ус хэрэглэхгүй уураг болон хүнсний ногоо идэх нь чухал. Хоногт 7 цагаас дээш унтах хангалтай бөгөөд энэ нь өсөолтийн дааварын идэвхижлийг дэмжиж өгнө. Өсөлтийн дааврын тусламжтайгаар өөхийг задлах, уургийн тусламжтайгаар булчин болон булчингийн эсийн нийлэгжилтийг сайжруулж өгөх үүргүүдийг тус тус гүйцэтгэнэ.

Хооллолтоор зохицуулагдахгүй тохиолдол

Хэвлийн хэсгийн таргалалт болон өөр хэсгийн таргалалт таныг зовоож байгаа бол өөх соруулах ажилбар тус болно. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр таньд тохирох мэс ажилбарын арга, хоолны дэглэм зөвлөдөгөөрөө илүү аюулгүй бас найдвартай. Адил хугацаанд дэглэм барих ч гэсэн үр дүн сайтай мөн илүү унжсан арьсыг хамтад нь шийдэж өгдөгөөрөө давуу талтай.

Lipofit нь мэс засал хийхгүйгээр өөхийг соруулж авах лазер эмчилгээ юм. Lipofit нь 2 төрлийн лазераар арьсны аль ч давхаргад байрлах өөхийг задлан арьсыг чангалж өгнө. Хамгийн түрүүнд эхо(HIFU) ашиглан арьсны гүн рүү 13мм давхарга руу нэвтэрнэ. Томруулдаг шилний тусламжтайгаар гэрэл цуглуулан цаас шатаадаг шиг эхоны гэрлийг нэг хэсэгт цуглуулснаар үүсэх өндөр температураар өөхний эсийг хайлуулна.

Энэ эхо нь хамгийн гүнд байрлах өөхний давхаргад нэвтрэн өөхийг хайлуулж өгнө. Үүний дараа биеийн Shurnk лазераар 6мм болон 9мм давхаргад байрлах өөхийг хайлуулан целлюлитыг арилгах болон арьсыг чангалж өгнө. Shurnk лазер нь өөхийг хайлуулах болон арьсыг чангалах давхар үйлчилгээтэй лазер эмчилгээ юм.

Lipofit нь мэс заслын бус аргаар хийгдэх ажилбар болохоор сорви, хавдалт, хөхрөлтгүй ажилбар хийгдсэн өдрөөс эхлэн усанд орох болон дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Энэ ажилбар нь хэвлийн дээд хэсэг, хэвлийн доод хэсэг, хэвлийн хажуу хэсэг, гуя гээд бүхий л хэсэгт хийгдэх боломжтой.

Хэвлий галбиржуулах мэс засал, мэс заслын бус арга, хооллолт зэрэг олон аргууд байдаг. Та өөрийн бие болон амьдралын хэв маягт тохирсон аргыг сонгон энэ зуныг зугаатай өөртөө итгэлтэйгээр өнгөрүүлээрэй.

АЙДИ эмнэлэгийн галбиржуулах төвийн эмч Ган Юн Хи