• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Арьс татах мэс засал, мэс заслын төрлүүд... Таньд тохирох мэс заслын бус арга?

Нэр
Бичсэн огноо
2019-05-28 19:09
Үзсэн тоо
12


Хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны үрчлээ болон арьсны уян хатан чанар алдагдах нь их байдаг. Бидний арьс цаг агаар мөн гадна орчны нөлөөгөөр ихэвчлэн хөгшрөлт явагддаг мөн хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны баланс алдагдан үрчлээ үүсэх нь гол шалтгаан болдог.

Мөн бид хөгшрөх тусам эластин, коллаген зэрэг арьсыг тэжээлээр хангах уургийн үүсэлт багассанаас үрчлээ үүсэх ба арьс татах мэс заслын талаарх сонирхол ихэсдэг.

Арьс татах аргууд олон байдаг. Тэр дундаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг арьс татах арга нь зүсэлтгүй мэс заслын арга, лазер эмчилгээ, тариа байдаг. Энэ аргуудаас таньд тохирсон илүү үр дүнтэй аргыг сонгох нь чухал.

Зүсэлтгүй мэс заслын арга нь арьсны уян хатан чанар алдагдан унжсан тохиолдолд илүү үр дүнтэй арга юм. Сарнайн өргөс шиг өргөстэй утсаар үрчлээ үүссэн хэсгийг татан арьсыг чангална.

Зүсэлтгүй болон мэс заслын бус аргаар арьс татан хамар уруулын үрчлээгүй V line болгоно. Хийсэн утас нь тодорхой хугацааны дараа хайлах ба хайлахдаа их хэмжээний коллаген ялгаруулан унжсан арьсыг чангална.

Харин нүүрний арьс унжсан биш таргалалттай холбоотойгоор унжсан бол лазер эмчилгээгээр шийднэ. Нүүрний өөхөнд хамгийн үр дүнтэй нь 1444мм долгионтой лазер эмчилгээ бөгөөд лазераар өөхийг хайлуулан коллаген ялгаралтыг сайжруулан нүүрийг V line хэлбэртэй болгоно.

Тариурын зүүний хэмжээтэй лазерын хушуугаар хайлуулсан өөхний эсийг соруулан авна. Америкийн FDA-ээс зөвшөөрөлтэй лазер бөгөөд нимгэн арьстай хэсэгт ч боломжтой.

Арьсны унжилт бага хэсгийг филлер болон ботоксоор шийднэ. Хөмсөгний дундах үрчлээ, духны үрчлээ, хамар амны гурвалжин үрчлээ мөн дөрвөлжин эрүү зэргийг энгийн тариагаар шийдэж болно. Энэ арга нь 5 – 10 минутанд л хийгддэг тул их түгээмэл юм.

Арьсны унжилтын хэсэг бүрийн асуудлыг шийдэхэд ч асуудал байхгүй. Манай эмнэлэг V3 арьс татах аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь 50 гарсан филлер, ботокс хийлгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаа хүмүүсд тохиромжтой. Үр дүн сайтай найдвартай мэс заслыг хүссэн хүмүүсд эмнэлэг сонгохдоо туршлагатай хөгшрөлтийг сайтар судалсан эмнэлэг сонгох нь чухал юм.

АЙДИ эмнэлэг Гоо сайхны тасгийн эмч Гүон Жү Юн