• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүдний доод зовхины мэс засал, мэс заслаас зайлсхийдэг хүмүүсд тохирох ил оёдолгүй доод зовхины мэс засал

Нэр
Бичсэн огноо
2019-05-06 20:34
Үзсэн тоо
74


АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын эмч Хуанг Инг Сог

Солонгосын эцэг эхийн баярын өдөр болж байгаа мөн залуужуулах мэс засал хийлгэх хүмүүс олширсоор байна. Хүүхдүүд нь эцэг эхдээ баярласан сэтгэлээ илэрхийлж залуу насыг нь бэлэг болгож байгаа шалтгаан юм. Сүүлийн үед хижээл насны хүмүүс гадаад төрхөндөө их анхаарах болсон төдийгүй хөрөнгө оруулах нь ихсэж байгаа билээ.

Нүдний мэс засал нь залуужуулах мэс заслын төлөөлөх мэс заслын нэг юм. Нүдний гоо сайхны мэс засал нь тухайн хүний онцлогоос хамааран дээд доод зовхины мэс засал, нүд нээх булчин чангалах мэс засал гээд хийгдэх аргууд өөрчлөгдөнө.

Нүдний доор овон товон үүссэн арьс суларсан үед доод зовхины мэс засал хийнэ. Доод зовхины мэс засал нь доод зовхины уутанцар, унжсан зовхины арьсыг шийдэх мэс засал юм. Нүдний доод зовхинд багахан хэмжээний зүсэлт хийж суларч унжсан арьсыг авах ба нүдний доорх өөхлөг хэсгийг арилгах эсвэл өөхлөг хэсгийг тарааж өгөх замаар нүдний доод зовхийг засаж нүдний хэлбэрийг үзэсгэлэнтэй сайхан болгодог.

Хэрвээ мэс засал хийлгэх цаг хугацаа, оёдол авуулахад боломжгүй үед мини доод зовхины мэс заслын аргыг та сонгож болно. Энэ мэс засал нь 30 минутын дотор хийгдэх боломжтой ба оёдол авахгүй болохоор хялбар мэс засал юм. Энгийн доод зовхины мэс засалтай адил үүссэн уутанцарыг арилган тарааж өгнө. Нүдний дотор хэсэгт оёдол хийдэг болохоор ил оёдол байхгүй учир энгийн амьдралдаа орж болно.

Нүдний дээд зовхи унжсан тохиолдолд дээд зовхи татах, духны үрчлээг хамтад нь шийдэх үсний шугамаар зүсэн татах мэс заслын аргууд байна. Дээд зовхи татах, арьс унжилтаас давхраа мэдэгдэхгүй болох зэрэг нүдний мэс засал талаар сонирхож байгаа бол нүдний мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Дээр дурьдсан булчин чангалах, зовхины өөх зэрэг тухайн хүний онцлогоос хамааран мэс заслын аргыг сонгоно. Эцэг эхийн баярын бэлэглэх хэмжээний аюулгүй найдвартай мэс заслыг хийнэ.