• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хамрын мэс засал, Хамрын үзүүр багасгах, нуруу өндөрлөх, филлер: “Total Nose”

Нэр
Бичсэн огноо
2019-04-30 19:04
Үзсэн тоо
423


Хамрын хэлбэртээ сэтгэл дундуур байдаг тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд шийдэх арга нь хамрын мэс засал юм. Хамрын мэс засал нь тухайн хүний онцлогоос хамаараад хийгдэх арга өөр өөр байдаг. Хамгийн их хийгддэг хамрын мэс заслын тохиолдол нь намхан хамар, бүргэд хамар мөн хамрын нуруу болон хамрын үзүүр багасгах, хамрын үзүүрийн хэлбэр засах байдаг.

Сүүлийн үед нэг дор хамрын хэсэг бүрийн хэлбэрийг өөрчлөх мэс заслын аргуудыг нэвтрүүлж байна. Хэд хэдэн удаа мэс засал хийлгүй нэг удаагийн мэс заслар хамрын бүх хэсгийг засах боломжтой болсон нь үйлчлүүлэгчдийн цаг хугацаа зардлыг багасгаж өгч байгаа юм.

Бүргэд хамар нь ширүүн төрхтэй харагддаг эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийн сэтгэл дундуур байх шалтгаан болдог. Бүргэд хамрын мэс засал нь овгор хэсгийг үрж багасгах аргаар хийгддэг ба овгорын хэмжээ их байвал ясыг нь тайран хийдэг. Бүргэд хамартай хүмүүс ихэвчлэн хамрын эмгэг хууч өвчтэй байх тохиолдол байдаг ба хамрын үйл ажиллагааг заавал шалгасны дараа мэс засал хийлгэх нь чухал.

Өргөн палбигар намхан хамрын хувьд гадны биет ашиглан хамрын нурууг өндөрлөсөн ч өргөн харагдах тал байдаг. Энэ тохиолдолд хамрын ясыг багасгах мэс заслыг хамт хийнэ. Хамрын яс багасгах мэс засал нь хамрын өргөн ясыг тайран цаш нь түлхэн оруулсаны дараа дахин хамрын ясыг цуглуулж хэлбэрт оруулна. Хиймэл биет ашиглан хамрын нуруу хэсгийг өндөрлөж өгсөнөөр өндөр нарийн хамрын хэлбэр бий болно.

Хамрын үзүүр хэсэг өргөн тохиолдолд үзүүр хэсгийг багасгах мэс засал хийгдэнэ. Хамрын үзүүр хэсгийг багасгах мэс засал нь хамрын угалзыг багасган мөгөөрс ашиглан хамрын дунд хэсэгт тохируулан өндөрлөж өгнө. Эгц урдаас харахад богино өргөн харагдах хамрыг шийдэж өгнө.

Хамрын мэс засал нь их хийгдэх мэс засалд тооцогдох болсон ба хамрын бүх хэсгийг хамтад нь шийдэж өгөх болсон. АЙДИ эмнэлэг нь TotalNose хамрын мэс заслыг нэвтрүүлснээр хамрын нуруу, хамрын үзүүр, хамрын филлер гэх мэт бүх хэсгийг нэг дор шийдэж өгнө. Энэ нь хүн бүрт хамрын мэс заслыг хийлгэх боломжийг өгч байгаа юм. Хамар амьсгалын болон мэдрэхүйн эрхтэн төдийгүй гадаад төрхөнд нөлөөлөх бөгөөд амархан мэс засал биш юм. Тиймээс хамрын мэс засал хийлгэхийн өмнө эмнэлэг болон эмчийг сайтар судалсаны үр дүнд шийдэх нь чухал.

АЙДИ эмнэлэгийн Чих хамар хоолойн эмч И Сү Ёон