• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хөх томруулах мэс заслын дараа байнгийн арчилгаа эмчилгээгээр хөхний хавдар хиймэл биетийн гэмтлээс сэргийлэх боломжтой

Нэр
Бичсэн огноо
2019-04-02 20:44
Үзсэн тоо
481

АЙДИ гоо сайхны хөх томруулах мэс заслын мэргэжлийн эмч Шин ин Сок, Ян Ын Жи эмч зөвлөж байна . Таны хөхний мэс заслын дараах арчилгаа хөхний эдгэрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ?


eun-jin-yang.jpg

2015 онд Солонгосын үндэсний статистик мэдээгээр хөхний хавдраар өвдөгсдийн 10 хүний 1 хүн нь 20 – 30 насны залуу эмэгтэй эзэлж байжээ. Хөхний хавдраар ихэвчлэн 40 – 50 насны эмэгтэйчүүд өвдөх магадлал ихтэй гэж үздэг боловч 20 – 30 насныхан дунд өвчлөгсөд нэмэгдсээр байна.


Гэвч хөхний хавдрын шинж тэмдэг илрээгүй тохиолдол их байдаг ба урьдчилсан үзлэгт орж байх нь чухал юм.


Сүүлийн үед хөх томруулах мэс засал 20 – 30 насны эмэгтэйчүүд их хийлгэгэх болсон бөгөөд мэс заслын дарааа урт хугацааны арчилгаагаар хөхний хавдраас урьдчилан сэргийлэх нь чухал.


Урт хугацааны арчилгааг мэс заслын өмнө ба дараа гэж хувааж болно. Мэс заслын өмнө Их сургуулиудын эмнэлэгт нэгдсэн шинжилгээ болон эхо, Х-ray хийлгэх нь илүү аюулгүй юм. Урьдчилсан үзлэгт хамрагдаж эрт үеийн хавдар, биеийн дотор өөх, өөрийн биеийн онцлог зэргийг нарийн мэдсэнээр хөхний хавдраас өөр өвчлөл байгаа эсэхийг мэдэж болноо.


АЙДИ Гоо сайхны эмнэлэгийн хөхний мэргэжлийн эмч Шин Ин Сог “Хөхний мэс заслын дараа эхо үзлэг мөн лазер эмчилгээ арчилгаагаар хөхний сорви арьсны нөхөн төлжилт, хавдар буулгах, гадны биетийн үрэвсэл гэмтлээс сэргийлэх зэрэг арчилгаа эмчилгээ хэрэгтэй.” гэж дамжуулж байна.


Шинжилгээний явцад хавдартай нь илэрвэл хортой хоргүйгээс шалтгаалан эмчилгээ өөрчлөгдөнө. Хоргүй тохиолдолд Mammothom гэж нэрлэгддэг жижиг зүсэлт хийн хавдрын хэсгээс аван шинжлэн хоргүй хавдрыг авах эмчилгээ хийнэ.


Mammothom шинжилгээ болон эмчилгээний арга нь хэрэглдэгдээд удаагүй байгаа боловч их сургуулийн эмнэлэгүүдийн судалгаагаар шинжилгээний хариу 99.9% ийн баталгаат оношлогоо гэж гарсан байна.


АЙДИ эмнэлэгийн Ян Ин Жин эмч “Дийлэнх эмэгтэйчүүд хөхний мэс заслыг гоо сайхны мэс засал гэсэн талаас нь харан хөхний хавдрын талаарх ойлголт одоог хүртэл бага байгааг бодож үзэх хэрэгтэй. АЙДИ эмнэлэгийн урт хугацааны хөхний арчилгаа эмчилгээг байнга хэрэглэж болох ба эдийн засгийн хувьд ч тэр үйлчлүүлэгчийн биед ч тустай мэс заслын дараах сэтгэл ханамжийг өгнө.” хэмээсэн байна.


Хөх томруулах мэс засал нь тухайн хүний биеийн онцлогоос хамааран цус алдалт, үрэвсэх зэрэг эрсдэл гарч болох учир анхаарах хэрэгтэй. Таны биед гадны биет хийх мэс засал учраас мэс заслын өмнө урьдчилсан эхо үзлэг шинжилгээний аппарат, эмнэлэг болон эмчийн туршлага, мэс заслын дараах арчилгаа, үнэ зэргийг бодон үзэх нь чухал юм.