• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Арьс татах мэс засал , арьсны өнгөн хэсэг болон гүн хэсэгт зэрэг үр дүнгээ үзэх нь чухал

Нэр
Бичсэн огноо
2019-02-25 21:24
Үзсэн тоо
295

Арьс татах мэс засал , арьсны өнгөн хэсэг болон гүн хэсэгт зэрэг үр дүнгээ үзэх нь чухал


Гоо сайхны мэс засал олны дунд энгийн үйл явц болсоноор хөгшин залуу хэн бүхэн артс татах үйлчилгээнд өндөр сонирхолтой байна . Ялангуяа сүүлийн үед залуучууд хүртэл үрчлээний эсрэг үйлчилгээнд шунах болсоноор арьс татах үйлчилгээний арга ч мөн маш олон төрөл болсоор байна .


Арьс нь хөгширөлт эхэлсэнээр арьсны гүн дэх найрлага болох эластин болон коллаген , витамин А зэрэг багассанаар арьс хөгширч унждаг, мөн арьсны өнгө өөрчлөгддөг. Иймэрхүү шинж тэмдэг нь хэсэгхэн хугацааны нүүр будалтанд далдлагдах боловч унжсан хацрын өөх нь нүүрний төрхийг хүнд харагдуулах боломжтой байдаг ба үүнд шууд нөлөөлөхүйц үйлчилгээ хэрэгтэй .


Унжсан арьсны таталтанд утсаар татах арга байдаг . Арьсны таталт нь арьсны булчингын давхаргад үсний ширхэгээс илүү нарийн эмчилгээний тусгай утсаар нүүрэнд утсыг суулгаж нүүрний үрчлээг татах үр дүнг гаргадаг.


Арьс таталтанд ашигладаг утас нь 360градус эргэлтсэн сарнайн иш шиг өргөстэй байдаг ба завжны үрчлээ болон арьс сулралтыг засахад тус болно. Тусгай утас нь хэсэг хугацааны дараа аяндаа нүүрний арьсанд уусаж үгүй болох ба энэ үед нүүрний арьсандахь коллагеныг 3дахин их болгож хөгшрөлтөөс сэргийлнэ.



Хацрын унжилт ба давхар эрүүг үгүй хийх арга нь арьс татах лазер үйлчилгээ байж болно . Өөхийг задалж үгүй хийхэд хамгийн үр дүнтэй ба 1444мм тусгай лазерын туяагаар өөхийг задлан хайлуулж үгүй хийн таны нүүрийг төрөлхийн мэт VLINE болгоно .



Тарианы зүү мэт нарийхан лазерийн туяаг ашиглан нэгэн жигдээр өөхний эд эсийг үгүй хийдэг учир ямар нэг соривноос айх шаардлагагүй. Арьс татах лазер нь нүдний доорхи өөх , шанааны өөх, унжсан эрүү хацар зэрэг маш олон хэсэгт үйлчилгээ хийх боломжтой .


Артс утсаар татах болох лазераар татах үйлчилгээ нь таны арьсыг өнгөн хэсгээсээ гоё харагдах талыг шийддэг бол, PRP тариа нь таны арьсны гүнийг шийдвэрлэнэ. Маш нарийн шүүгдсэн өсөлттэй эс нь нүүрний арьсан доторхи эсийг сэргээх коллаген нэмэх, үхжсэн арьсыг эмчилэх зэрэг үйлчилгээг үзүүлнэ .


Энэхүү PRP тариа нь биеийн гэмтсэн эсүүдийг сэргээхийн тулд ашигладаг эмчилгээний арга бөгөөд өөрийнх нь цуснаас авсан цусны ялтсын баяжуулсан сийвэнг арьсанд тарьж эсийн нөхөн төлжүүлэн болон дахин сэргээдэг аргыг хэлнэ.
PRP+tohooromj+zurag.gif
PRP нь өөрийн цуснаас 18-20cc хэмжээний цус авсаны дараа тусгай төхөөрөмжинд хийж коллаген эластинийн найрлага баялаг эс, арьсыг нөхөн төлжүүлдэг элементыг ялгууран гарган авснаар гадны нөлөөллөөс үүдэлтэй арьсны хөгшрөлтийн өөрчлөлттэй арьсны эсүүдэд уян хатан чанар, арьсыг нөхөн сэргээж өгдөг арга юм. Өнгөө алдсан арьсыг гэрэлтүүлж хуурайшсан арьсыг гөлгөр зөөлөн болгож өгөх үр дүнтэй юм.


Арьсыг утсаар татах болон лазераар татах мөн PRP үйлчилгээг хамтад нь хийлгэх нь таны арьсанд сорвигүйгээр залуужуулах үйлчилгээг хийх хамгийн шилдэг арга байж болох юм . Энэхүү үйлчилгээ нь хүн болгоны нүүрний арьсны хэв төлөв болон арьсны унжилтын зэргээс хамааран давтамжтай хийх эсэх  нь шийдэгдэнэ .

АЙДи эмнэлгийн Со Ён Тэ эмч нь хэлэхдээ залуу үеийнхнийг бодвол янз бүрийн хөгширөлтийн шинж тэмдэг илэрдэг дунд насныхан ганцхан шинж тэмдэгийг заслаа гээд нүдэнд мэдэгдэх үр дүн харагддаггүй. Тиймээс ч сэтгэл ханамжтай үр дүн үзэх нь хүн болгоны арьсны унжилтын хэв шинж болон хэр зэрэг гэдгээс хамааран зөв оношилж эмчилгээ хийх эмнэлгээ хэрхэн сонгохоос хамааралтай . Эмч болон эмнэлэг хоёул чадвартай үйлчилгээ тоноглол эмч нарыг хангасан байж илүү сэтгэл ханамжтай үр дүнг үйлчилүүлэгчидэл өгөх боломжтой . гэж зөвлөлөө.