• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хэрхэн өөрт тохирсон нүдний мэс заслыг сонгох вэ ?

Нэр
Бичсэн огноо
2018-12-11 20:41
Үзсэн тоо
665

Хэрхэн өөрт тохирсон нүдний мэс заслыг сонгох вэ ?
Нүдний мэс засал нь гоо сайхны мэс засал дунд хамгийн олон хүн хийлгэдэг мэс заслын нэг ба тэр хэрээр хөгжлийн түвшин ч түрүүлж яв аа . Дурдвал нүдний булчин чангалах мэс засал, натуралаар давхраа засах мэс засал , нүдний сэтэлгээ, зүсэлтгүй давхраа гэх мэт олон төрөл .
Хүн болгоны нүдний хэлбэр том жижиг нүдний булчин нүд нээх хүч зэрэг өөр өөр байдаг. Тийм учир хүн болгонд хийгдэх мэс заслын төрөл ч мөн өөр өөр байна . Энэ нь тухайн хүний нүүрний хэлбэр хамрын хэлбэр нүүрний том жижиг зэрэгт зохицуулан хийх хэрэгтэй байдаг ба мөн үйлчлүүлэгчийн хүсэж буй үр дүн зэргээс ч мөн мэс заслын аргыг тодорхойлж болно .
Жишээлбэл , зовхины өөх их тохиолдолд зөвхөн давхраа хийвэл энэ нүд хэт хиймэл харагдах магадлал өндөр байдаг.



Тод зүсэлттэй давхраа таалагдахгүй байгаа бол зүсэлтгзй давхраа хийлгэж болох ба АЙДИ эмнэлэгт хийгддэг зүсэлтгүй давхраа нь энгийн эмнэлгүүдэд хийгддэг 4н оёдолтой давхраанаас ялгаатай ба давхрааны эдгэсний дараах хэлбэр болон алдаагүй хийхийн тулд 7 оёдол тавьж , урьд өмнө нь хийгддэг байсан зүсэлтгүй давхраанаас илүү тод илүү натурал харагдах боломжтойгоороо давуу юм.
Нүдний зовхи нээх булчингын хүч буурч нүд хэт сүүмгэр унтаа харагддаг бол зүсэлтгүйгээр нүдний булчин чангалах мэс засал тохиромжтой . Нүдний хэлбэр угаас хоёр өөр бол 2 нүдний булчингийн ажиллагаа мөн хавдар буух хурдны ялгаа зэргээс хамааран мэс заслын дараа ч мөн нүд өөр хоорондоо ялгаатай харагдах боломжтойг анхаарах хэрэгтэй.
Нүдний булчин болон зовхины өөх ихтэй бол скини зүсэлттэй давхраа зохимжтой ба мэс заслын өмнө нарийн шинжилгээ хийж өөхний хэмжээг шалгаж тухайн хүний нүдний хэлбэрт тохирсон давхрааг бий болгож өгнө . Хэрэггүй булчин болох өөхийг авч артс болон дээд зовхи өргөх булчинг чангалж, мэс заслын дараагаар илүү натурал цоглог харагдах нүдийг бий болгож өгнө.
Үүнээс гадна нүд хэт жижиг болон хэт жартгар байвал нүдний сэтэлгээгээр энэхүү асуудлыг шийдэх ба нүдний ухархайны зураасны байрлал хэлбэрийг харгалзан сэтэлгээ хийх боломжтой эсэхийг шийднэ.



Сүүлийн үед гадаад төрхөө засах гэсэн олон оюутнууд хичээлийн амралтандаа тохируулж нүдний мэс засал сайн хийдэг эмнэлэг гоо сайхны мэс заслын чанартай эмнэлэг зэрэг хайлтын дагуу гоо сайхны эмнэлэгт очих нь ихэссэн .
Сайн эмнэлгийг хайх нэг агра яах аргагүй мөн боловч мэс заслын өмнө дараах анхаарах зүйлс өөрчлөлт хүссэн үр дүнгээ авч болох эсэх , эмч нь таны хүссэн үр дүнг ойлгож байгаа эсэхийг маш сайн нягтлах хэрэгтэй.