• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Завжны үрчлээ танд асуудал болж байна уу ? Үр дүн танд хэрхэн илэрхээс хамааран мэсийн болон мэс гүй аргаас хуваалцах боломжтой

Нэр
Бичсэн огноо
2018-08-21 02:14
Үзсэн тоо
20205

Завжны үрчлээ танд асуудал болж байна уу ? Үр дүн танд хэрхэн илэрхээс хамааран мэсийн болон мэс гүй аргаас хуваалцах боломжтой.
Бусад хижээл настай бүсгүйчүүдийн нэгэн адил завжны үрчлээ асуудал болж буй үйчлүүлэгч Ким Угхэ. Тэрээр 53настай бөгөөд залуу байхын бусадтай харьцуулахад завжны үрчлээ тод байсан ч нас ахих тусам үрчлээ улам хурдацтай тодорч хөгшин харагдах болсноо хэллээ. Мөн насны хөгшрөлт явагдан хацар эрүүний мах унжиж арьсны өнгө ч гандах болсоноор гадаад төрхөнд ихээхэн өөрчлөлт ороод байгаа гэдгээ бидэнд хэлэн залуухан харагдахыг хүсэж байгаагаа ч мөн нуулгүй хэлсэн юм.



Үүнд АЙДИ эмнэлгийн эмч Со ён тэ хариулахдаа дээрхи үйлчлүүлэгчийн асуудлыг мэс заслын болон мэс заслын бус гэсэн 2 аргаар шийдэх боломжтой. Энэ 2 арга нь хоёул тус тусын давуу талтай тул аль нь илүү өөрт таны зохихыг сайтар бодож шийдэх хэрэгтэй.
Үрчлээ болон унжилтыг ух үүсвэртэй нь шийдье гэвэл завжны үрчлээ татах мэс засал буюу Смас арьс таталт тохиромжтой. Унжиж суларсан арьс эд эсийг татаж, унжсан хэсэг болон үрчлээг шийдэх арга ба завжны үрчлээний эсрэг талруу арьсыг татаж булчингийн давхарга ба смас давхарга хүртэл татагдаж өгдөг давуу талтай.
Урьд өмнө хийгддэг байсан арьс татах мэс засал нь зөвхөн арьсны давхаргыг татаж өгдөг байсан ба хэсэг хугацааны дараа булчингаа даган эргээд арьс унжилт хурдан явагдах тал их байсан. Смас таталт нь амны ойролцоо жижиг үрчлээ, унжсан хацар зэргийг нэг дор шийдэж өгдөг. Зүсэлт нь хуузан дотуур хийгдэх тул ил харагдах том зүсэлтгүй хийгддэг нь мэс заслын дараах сорвинд санаа зовох зэрэг асуудлыг багасгаж өгдөг.



Мэс заслын бус арга нь утсаар татах болон лазераар татах аргууд байдаг. Эластигүм гэгдэх утас нь хүний биеийн эд эстэй хамгийн ойр хийгддэг ба хүчгүй болсноор хурдан хөгшрөх магадлалтай арьс болон бага зэргийг үрчлээ үүсэж байгаа үед тохиромжтой байдаг. Байгалын гаралтай хиймэл шөрмөс маягын шшрэг гүйцэтгэх энэхүү утас нь нүдний доод унжсан арьс гүнзгий үрчлээ зэргийг тодорхой хэмжээгээр шийдэж өгөх боломжтой юм .
Энэхүү утас нь харагдаж байгаагаасаа 2 дахин урт сунах чадвартай ба үр дүнгээ 5 жил хүртэл хадгалах боломжтойгоор зогсохгүй арьсны унжилтын гол эх үүсвэр болох унжсан өөх мах булчинг тэр чигт нь татаж өгдөг.



Нүдний доод зовхины үрчлээ өөхний унжилт зэргийг лазераар шийдэх боломжтой бөгөөд нүүрэнд өөхлөлт ихтэй үед лазераар хайлуулан коллаген дахин ялгаруулах тариагаар арьсыг хурдан хугацаанд нөхөн төлжүүлэн шинэ арьс гарах замыг нээж өгдөг. Лазерийг нарийн сайн хийж байж яг хүссэн газрынхаа хэрэггүй өөхийг хайлуулж үгүй хийх боломжтой байдаг.
Ахимаг насанд яваа эмэгтэйчүүд үрчлээний гүн болоод тоо ширхэг, унжилт зэрэг нь залуу хүмүүсийхтэй харьцуулахад ихэнх тохиолдолд их байдаг тул аль аль хүчтэй аргаар шийдэх нь зөв байдаг. Хэрэв та үрчлээ унжилтанд санаа зовж байгаа бол мэс заслын болон мэс заслын бус аргын аль нь танд тохирохыг сайтар бодон шийдэх нь гол юм.Магадгүй та унжсан арьс үрчлээ гэхээсээ илүү гандаж гундсан арьсны өнгөнд санаа зовж байгаа бол ПРП тариаг санал болгох ба энэ нь арьсны өнгийг сэргээгээд зогсохгүй нүүрний хэлбэрийг багахан зэргээр сэргээж өгдөг. Эс өөрийгөө эмчлэх аргыг нь сэргээж , арьсны коллаген нэмэгдэж хөгширч гэмтсэн арьс сэргэж өгдөг.
АЙДИ гоо сайхны эмнэлгийн эмч Со ён тэ