• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Филлер, Өөх хайлуулах тарианы гаж нөлөө үр дүн эмнэлэг, эмчийн туршлагаас хамаарах нь

Нэр
Бичсэн огноо
2019-06-20 02:00
Үзсэн тоо
315


Уруулын филлер, ботокс зэрэг тариа нь гоо сайхны шийдэх орчин үеийн аргуудын нэг юм. Гадаад төрхөндөө сэтгэл дундуур боловч цаг хугацаа, санхүүгийн хувьд боломжгүй мөн мэсгүйгээр гоо сайхан болохыг хүсдэг хүмүүсд эрэлттэй арга юм.

Гэвч энгийн мэсгүй аргаар хийгддэг ч гаж нөлөө, анхаарах зүйлүүд байдаг. Тиймээс аюулгүй найдвартай үр дүн эмнэлэг, эмчийн туршлагаас хамаарна.

Үр дүнгээсээ хамаараад филлер, ботокс гэж 2 ангилна.

Ботокс нь Botulinum toxin – ны нөлөөгөөр булчинг суллан булчингийн хөпөдгөөнийг сааруулснаар үрчлээг багасгах мөн эрүүний шугамыг тодотгож өгдөг. Хийгдэх хэсэг нь эрүүний булчин, нүдний үрчлээ, дух болон шилбэ юм.

Филлер нь үрчлээ болон хөгшрөлөөс үүдэлтэй нүүрний хонхор хэсгийг дүүргэх үйлчилгээтэй. Тариа тарьсаны дараа шууд үр дүн харагддаг учраас сэтгэл ханамж өндөр, хийж байгаа эмч үр дүнг шууд харан тухайн хүнд тохирсон төрөлхийн мэт дүр төрхийг бий болгох боломжтой.

Сүүлийн үед өөх хайлуулах тариа ихээр хийлгэх болсон. Өөх хайлуулах тариа нь нүүрний өөхийг хайлуулан нүд амыг тодотгож өгнө. Өөхөөр далдлагдаж байсан эрүүний шугамыг тодотгож өгдөг.

Филлер, ботокс болон өөх хайлуулах тариа нь хийгдэх хэсгээсээ хамааран хэмжээ болон хийгдэх арга нь өөрчлөгдөнө. Мөн эмнэлэгүүдийн хэрэглэж байгаа төрлөөс хамааран зохицол таарамж хамаарах тул илүү туршлагатай эмнэлэг сонгон мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь хамгийн чухал.

Филлер нь 5 – 10 минутанд хийгдэн төрөлхийн мэт төрхийг бий болгон үр дүн нь шууд харагдах ажилбар. Онцлог нь мэдээ алдуулалт, эдгэрэх хугацаа хэргэггүй тул мэс засалтай харьцуулахад жижиг энгийн ажилбар ч гэсэн арьсруу шууд хийгдэх тариа болохоор туршлагатай найдвартай эмнэлэг, эмч сонгох хэрэгтэй. Мөн хямд үнэтэй эмнэлэг сонгохоос илүүгээр ажилбарын үр дүн аюулгүй эмнэлэгийг сонгох хэрэгтэй хэмээн мэргэжлийн эмч зөвлөж байна.

АЙДИ эмнэлэгийн Бьюти төвийн эмч Юн Сон Жүн