• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний далийлтын үед эрүү нүүрний гажиг засах мэс заслын оронд нүүрний хэлбэр засах мэс засал зөвлөх нь

Нэр
Бичсэн огноо
2019-05-13 22:13
Үзсэн тоо
223


Нүүрний тэгш бус байдал буюу нүүрний далийлт нь нүүрний баруун зүүн тэнцвэр алдагдах шинж тэмдэгээр илэрнэ. Эрүүний шугам болон хөмсөг, шанааны яс, уруулын төгсгөл хэсэг зэргийн баруун зүүн тэнцвэр алдагдан нүдэнд анзаарагдах хэмжээний болох үед хүмүүс сэтгэл зүй болон гоо сайхны хувьд сэтгэл дундуур байх ба цаашлаад эрүүний гажиг, толгой өвдөлт, чих шуугих, хоолны шингээлт муудах зэрэг өвчний суурь ч болж болно.

Нүүрний далийлтыг шийдэхийн тулд нүүрний тэгш хэм алдагдал их байх үүнээс шалтгаалан 2догч өвчин үүссэн тохиолдол мөн өөр мэс заслаар шийдэх боломжгүй шинж тэмдэгтэй үед эрүүний гажиг засах мэс засал хийгдэнэ.

Эрүүний гажиг засах мэс засал нь дээд доод эрүүний шүд байрлах хэсгийг хамтад нь байрлалыг нь засах мэс засал юм. Шүдний зуулт буруу шаамий эрүү, товгор ам, нүүр далийлтыг шийдэж өгдөг үр дүн нь мэс заслын дараагаас л шууд мэдрэгдэгдэх мэс засал юм.

АЙДИ эмнэлэгийн Шүдний гажиг заслын мэргэжлийн төвийн эмч Хун Жун Лаг эмч “Эрүүний мэс засал нь 1960 онд Солонгосд нэвтрэн үүнээс хойш тасралтгүй хөгжиж байгаа. Мэс заслаас өмнө төрөл бүрийн шинжилгээ, орчин үеийн төхөөрөмж, мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн зэргээр дамжин аюулгүй найдвартай хийгдэж байгаа” ба “зарим тохиолдолд эрүүний гажиг засах мэс заслын оронд нүүрний хэлбэр засах мэс заслыг хийх тохиолдол байдаг боловч энэ 2 мэс засал нь ясны мэс засал түүнээс бусдаар 2 өөр мэс засал юм. Аюулгүй найдвартай мэс заслын үр дүн зэргийг сайтар бодож үзэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь нүүрний зөв хэлбэртэй болгож өгөх мэс засал юм. Дөрвөлжин эрүү засах, шанаа багасгах, эрүүний урд хэсгийг засах гэсэн 3 мэс заслын аргад хуваана. Шанаа болон эрүүний яс товойн гарч ирсэн, урд эрүү өргөн эсвэл урт, богино тохиолдол болон буруу зуултгүй боловч шаамий эрүү, эрүүгүй тохиолдолд хийгдэх ба нүүрний зөв хэлбэр бий болгоно.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь мэс засал хийгдэх хэсгээс хамааран өөр өөр байна. Эхлээд дөрвөлжин эрүү багасгах болон шанаа багасгах мэс заслын хувьд MVP болон MMPыг тодорхойлох нь чухал. MVP нь нүүрний шугамыг бүдүүн болгох хэсгийг шийдэх, MMP нь шанааны хэсгийн товойн гарч ирсэн хэсгийг шийдэж өгөх мэс заслын арга юм. Хүн хүний онцлог өөр болохоор мэс заслын өмнө тухайн хүний онцлогыг үзэн ямар мэс засал хийхийг шийдэх хэрэгтэй.

Урд эрүүний мэс засал нь Т зүсэлт, ㅅ зүсэлт, W зүсэлт гэсэн зүсэлтийн аргуудтай. Т зүсэлт нь урд эрүүг Т хэлбэрээр зүсэн зүсэлт хийсэн хэсгийг аван эрүүг зууван болгоно. ㅅ зүсэлт нь ㅅ хэлбэрээр зүсэн тайрч аван эрүүг богино болгоно. Ингэснээр илүү нарийн нүүр бий болно.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь засах хэсгүүд өөр өөр байж болох ба хамтад нь шийдэж өгөх боломжтой байдаг болохоор хувь хүний нүүрний харьцаанд тохируулан хийгдэнэ. Эрүүний гажиг засах мэс засалтай адилаар олон төрлийн мэдрэлийн судастай ойр хийгдэх мэс засал учраас мэс засал хийлгэхээр төлөвлөж буй эмнэлэгийн туршлага тоног төхөөрөмж зэргийг харгалзан үзэх хэрэгтэй.

АЙДИ эмнэлэгийн Гоо сайхны мэс заслын тасгын эмч И Гён Мин