• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Гажиг засал ? Нүүрний далийлтыг зүгээр орхиж болохгүйгээс гадна, илүү аюлгүй найдвартай эмнэлэгт хандах шаардлагатай

Нэр
Бичсэн огноо
2019-04-23 02:15
Үзсэн тоо
426


Эрүүний гажиг засах мэс засал нь эрүүний байршил буруу байх тохиолдолд дээд доод эрүүний ясыг зүсэж зөв байрлалд оруулах мэс засал юм. Мөн нүүрний далийлттай тохиолдолд нүүрний хэлбэрийг зөв болгох хамгийн үр дүнтэй аргуудын нэг учир хүмүүс нүүрний далийлт засах арга хэмээн андуурах тохиолдол байдаг.

Аливаа мэс засал төдийгүй эрүүний гажиг засах мэс заслын талаар мэдээлэл сайн авч байж мэс засал хийлгэх нь чухал. Мөн аюулгүй найдвартай мэс засал, сайн үр дүнд хүрэхийн тулд эрүү нүүрний төвд хандан давхар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хамгийн түрүүнд эмчийн эмнэлэгийн сонголт. Эрүү нүүрний гажиг засах мэс засал нь эрүүний ясанд байрлах мэдрэлийн судасыг хөдөхгүйгээр ясыг тайран мэс засал хийгддэг. Тиймээс мэдрэлийн судас нь эрүүнээс тархи хүртэл үргэлжилдэг бөгөөд нүдэнд харагдахгүй тул дэвшилтэд технологи ашиглаж мэдрэлийн судас дагасан замыг нарийн оношилно.

Мэдрэлийн замыг бага зэрэг л гэмтээвэл их хэмжээний цус алдалт, мэдрэхүйн эрхтэнд нөлөөлөх тохиолдол байдаг. Мэс заслаас өмнө хариуцсан эмч эрүүний 3D зураг харж оношлон, мэс заслын арвин туршлагатай эсэх зэргийг судлах хэрэгтэй.

Хамар амны амьсгалын зам эрүүл эсэх мөн эрүүний үейиг шалгана. Мэс заслын дараа эрүүний ясыг хөдөлгөхгүйгээр бэнд эсвэл төмрөөр боолт хийж дээд доод шүдний зуултыг зөв болгож бэхэлж өгнө. Ясыг тайран тааруулж өгч байгаа болохоор давтан мэс засал, зуулт буруу болох эрсдэлийг багасгаж өгч байгаа юм.

Гэхдээ эрүүний хэсгийн боолт хийснээр ам нээх болон эрүүгээ хөдөлгөх боломжгүй байх нь өвчтөнд өвдөх тухгүй байх шалтгаан болно. Хамгийн ихдээ 1 сарын турш шингэн хоол идэх ярих боломжгүй мөн тайвнаар амьсгал авахад хэцүү байх нь амьсгалын дутагдалд орох хүртэл эрсдэл дагуулдаг.

Сүүлийн үед гарч байгаа мэс заслын арга нь бэхэлгээгүй мэс заслын арга юм. Мэс заслын дараа боолт хийхгүй учир хоол идэх ярихад асуудалгүй. Амьсгал авахад ямар нэгэн бэрхшээлгүй учир амьсгалын дутагдалд орох эрсдэлгүй.

Нүүрний далийлт болон буруу зуулт, товгор ам зэрэг амны хөндийн эрхтэнтэй холбоотой эмгэгийг эмчлэхгүй удах нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог. Ямар шинж тэмдэг илэрч байгаагаас хамааран эрүүний гажиг засах мэс заслын арга шийдэгдэнэ. Эрүүний гажиг засах мэс засал хийлгэхийн өмнө эмчийн туршлага, эмнэлэгийн тоног төхөөрөмж мэс заслын аюулгүй найдвартай байдал зэргийг харгалзан үзэх нь чухал юм.

АЙДИ эмнэлэгийн Шүдний гажиг заслын тасгийн эмч Хун Жун Лаг