• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Давхрааны мэс заслын дараах хавдалт болон эдгэрэх хугацаа мэс засал хийсэн арга болон эмчийн ур чадвараас хамаарах нь

Нэр
Бичсэн огноо
2019-03-25 23:50
Үзсэн тоо
588


АЙДИ Гоо сайхны мэс заслын эмнэлэгийн эмч Юу Сон Хэ


Давхрааны мэс заслын дараа хамгийн их асуудаг зүйл бол хэр хавдаж хэдий хугацаа өнгөрч байж эдгэх бэ байдаг. Хавдар хөхрөлттэй нүдтэй хэвийн амьдаралаа үргэлжлүүлэх нь хамгийн их санаа зовоодог зүйл байдаг.


Давхраа хийлгэсний дараа хавдар хурдан буулгах арга бол мэс заслын дараах 3 өдөр хүйтэн жин 4 дөх өдрөөс эхлээд цусны эргэлтйиг сайжруулахын тулд  бүлээн жин тавина. Бүлээн жин тавихдаа халууны температур мөн жин тавих хугацааг сайн тохируулахыг анхаарах хэрэгтэй. Мөн хавдар сайн буулгадаг гэх эм болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдолд мэс засал хийлгэсэн эмнэлэгээсээ зөвлөгөө авах нь илүү аюулгүйг анхаараарай.


Давхраа хийлгэсний дараах хавдар нь ямар аргаар хийх мөн эмчийн ур чадвар тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Давхраа хийх олон аргууд байдаг болохоор өөртөө тохирсон аргыг сонгох хэрэгтэй.


Нүдний булчин болон зовхины өөхний зузаанаас хамааран ямар аргаар давхраа хийх нь шийдэгдэнэ. Хэсэгчилсэн зүсэлттэй давхраа хйих арга нь зүсэлтгүй болон зүсэлттэй давхрааны мэс заслын давуу талыг нэгтгэсэн мэс заслын арга бөгөөд 1~3 хэсэгт маш жижиг зүсэлт хийж шаардлагагүй өөх,булчинг авсны дараа зангидаж тогтоох арга юм. Жижиг зүсэлтээр хэрэггүй өөх булчингийн хэсгүүдийг авдаг тул өөх нь зузаан байсан ч төрөлхийн мэт давхраатай болно.


Гүн давхраа, давхрааны шугам мэдэгдэх нь тааламжгүй гэхдээ давхрааны зангилаа задрахвий гэж санаа зовж байгаа бол зүсэлтгүй төрөлхийн мэт давхрааны мэс заслын аргыг сонгоорой. Энэ арга нь 3~4 цэгт зангилаа хийж давхрааны шугам гаргадаг энгийн зүсэлтгүй аргаас ялгаатай нь 7 цэгт зангилаа хийж, давхрааны шугамыг гаргаж өгдөг тул давхраа задрах тайлагдах аюулгүй илүү найдвартай давхрааны мэс засал юм. Давхрааны шугамыг утсаар тогтоолгүй, өөрөөр нь барьцалдуулж өгдөг тул илүү натурал, төрөлхийн мэт давхраатай болдог.


Зүсэлт хийхгүйгээр нүд нээх булчин чангалж нойрмог нүдийг сэргээж өгдөг мэс засал юм.  Угийн жижиг нүдтэй хүний хувьд нүд нээх булчингийн үйл ажилгаа 2 өөр болон нүдний хаван буух хугацаа,  булчин чангарах хэмжээ өөрөөс шалтгаалаад мэс заслын дараа ч жижиг нүдтэй байх тохиолдол байдаг. Зүсэлт хийлгүйгээр арьсанд утас хийж нүд нээхэд туслах үүрэгтэй булчинг зангидаж булчингийн уртыг багасгаж өгдөг мэс засал юм. Булчингийн урт богиносвол нүдийг нээдэг булчингийн хүч чангарч нүд сэргэг харагддаг. Юун түрүүнд зүсэлт хийгддэггүй учир энгийн амьдралдаа хурдан орох боломжтой ба давхраа хийсэн гэж мэдэгдэхгүй төрөлхийн мэт харагддагаараа онцлогтой.


Нүд богинохон, нүдний дотор тал арьсанд хучигдсан давчуу харагдаж байгаа үед нүдийг томруулж хөөрхөн харагдуулахын тулд сэтлэгээг хийдэг. Давхрааны мэс засал нь сүүлийн үед маш ихээр хийлгэх болсоноос шалтгаалан хүмүүсийн дунд амархан мэс засал гэж ойлгогдох болсон. Гэвч хүний нүдний жоохон өөрчлөлт тухайн хүнийг маш их өөр харагдуулдаг тул өөртөө тохирох аргаар аюулгүй мэс засал сонгох нь чухал юм.