• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Ульсера арьс татах лазер эмчилгээ, эмчилгээний багийн туршлага үр дүнд нөлөөлөхгүй эмчилгээний үеийн өвдөлтийг багасгаж болно

Нэр
Бичсэн огноо
2019-03-19 02:39
Үзсэн тоо
224


Ульсера арьс татах үйлчилгээ нь арьс татах мэс заслын бус аргаар чухалчлан үзэх болсон. Лазер эмчилгээгээр нүүрний өөх, арьсны үян хатан чанарыг сайжруулах боломжтойн дээр хамгийн нимгэн нүдний эргэн тойрон, хүзүү мөн ам тойрсон үрчлээнд хүртэл нөлөөлдөг.

Иймээс сүүлийн үед борооны дараах мөөг шиг ульсера үйлчилгээ хийх эмнэлэгүүд олширсоор байна. Гэвч ульсера арьс татах үйлчилгээ нь эмчилгээний багаас хамаарч үр дүн өөр байдаг ба та үйлчилгээ авах эмнэлэгээ сонгохын өмнө эмчилгээний багийн туршлага болон эмчилгээний дараах бодит үр дүнг харж сайтар бодож сонгох нь чухал юм.

Ульсера лазер нь хэт авийгаар арьсны гүн рүү 4.5мм-т байрлах арьсны SMAS (SMAS : Жинхэнэ арьсны доод давхаргаас эхлээд булчин хүртэлх) давхаргад үйлчилснээр унжсан арьсанд агшаан таталцлын хүчээр үйлчлэн унжсан арьсыг татаж өгнө. Арьсны SMAS давхарга нь арьс унжих шалтгаан болж байдаг бөгөөд ульсера лазер эмчилгээ нь SMAS давхаргад нөлөөлөн үйлчилснээр арьс татах үйлчилгээг үзүүлж байгаа юм. Арьсны жинхэнэ давхарга(1.5мм) мөн жинхэнэ арьсны доод давхарга(3мм) хүртэл хэсэг бүрт арьсыг шинэчилж өгсөнөөр арьсны уян хатан чанар сайжруурахтай хамт нүдний доод хэсгийн өөх хайлуулах, унжсан арьс татах зэрэг төрөл бүрийн үйлчилгээг хамт үзүүлэх боломжтой юм.

Ийм олон асуудлыг нэг дор шийдэж өгөх Ульсера лазерын гарын авлагыг MERZ – ээс Солонгос дахь Ульсера лазер хийж буй эмнэлэгүүд, эмч нарт зориулан гаргасан. Ульсера лазерын хэт ягаан туяаны хэмжээнээс хамааран үр дүн, лазер хийх явцын өвдөлт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж болон эмчилгээний дараах анхаарах зүйл зэрэгт нөлөөлдөг байна. Эмчилгээний үр дүн нь 1 сарын дараагаас бага багаар гарна.

АЙДИ арьсны эмнэлэгийн мэргэшсэн Ким Мин Жү эмч “Нүүрний аль хэсэгт хйигдэхээс Ульсера лазерын эмчилгээ нь нийт 4 шатлалтайгаар 3 төрлийн давхаргад хийгдэх бөгөөд эмчилгээний үр дүнд хэт авианы хэмжээ бага байх нь нөлөөгүй боловч эмчилгээний үеийн өвдөлтөнд нөлөөлдөг. Тодорхой үр дүн харахын тулд тухайн хүний арьсны онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөө гарган эмчлэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.