• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Эрүүний гажиг засах мэс заслын айдсаас эмчилгээ оройтох түүнээс шалтгаалах хүндрэл

Нэр
Бичсэн огноо
2019-03-13 00:42
Үзсэн тоо
196

Эрүүний гажиг засах мэс засал нь нүдэнд ил харагдах нүүрний тэгш хэмийн алдагдал, шаамий эрүү гэх мэт зайлшгүй эмчилгээ шаардсан үед хийгддэг мэс засал юм. Эрүүний буруу зуултаас болоод зажлах үйл ажилгааны гажиг мөн гадаад үзэмжээс шалтгаалсан нийгмийн гадуурхал зэрэг үед асуудлыг шийдэж өгөх арга болж болно.


Мэс засал хийх арга нь ясыг зориудаар зүсч хийгдэх бөгөөд энэ нь мэдрэлийн судастай ойрхон хийгддэг учраас энгийн хүмүүсд аюултай мэс засал хэмээх ойлголт түгээмэл байдаг. Мэс заслын талаарх буруу ойлголтоос үүдэн эрүүний гажиг засах мэс заслын талаарх айдас нь мэс заслын бус аргаар асуудлаа шийдэх гэсэн тохиолдлыг бий болгоно.  Гэвч энэ арга нь буруу хөгжил гажигийг үүсгэж байгаа шалтгааныг бүрэн эмчилж чадахгүй арга юм. Мөн энэ нь шинж тэмдэгийг улам хүндрүүлэх нөхцлийг бүрдүүлж өгнө.


Үнэн хэрэгтээ эрүүний гажиг засах мэс заслын дараа гарч болох эрсдлийг бууруулахын тулд мэс заслын олон аргууд гарсаар байгаа. Мэс заслаас өмнө тухайн хүнд тохирох мэс заслын аргыг сонгон 1мм-иийн ч зөрүүгүй мэс засал хийхийг хичээн ажилдаг.


АЙДИ эмнэлэгийн мэргэшсэн эмч Хун Жун Лаг нь “Эрүүний  гажиг засах мэс засал нь зөв хийгдвэл аюултай хагалгаа биш юм. Харин мэс засал хийлгэхээр зорьж байвал мэс заслын талаарх үнэн зөв мэдээлэл, хийлгэх гэж байгаа эмч эмнэлэгийн туршлага мөн эмнэлэгийн аюулгүй мэс заслын итгэмжлэл зэргийн талаар сайтар судлах нь чухал юм” хэмээн зөвлөж байна.