• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Буруу зуултгүй, нүүрний ясны хөгжлөөс хамаарсан нүүрний тэгш хэм алдагдалдлыг нүүрний хэлбэр засах мэс заслаар шийдэж болно.

Нэр
Бичсэн огноо
2019-02-19 00:31
Үзсэн тоо
242


Хүн болгоны нүүр тодорхой хэмжээний тэгш хэм алдагдалтай байдаг. Тэгш хэм алдагдал нь тийм ч их биш бол санаа зовох зүйлгүй харин өдөр тутмын амьдрахад төвөгтэй бол ямар нэгэн эмчилгээ хэрэгтэй.

Өдөр тутмын амьдралд төвөгтэй болсон бол улам л даамжрах тал байдаг ба гадаад төрх өөртэй итгэлтэй байдалд ч нөлөөлдөг. Мөн толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хүзүү хөших, тэнцвэр алдагдах гэсэн шинж тэмдэгүүд илэрч болно.

Нүүрний тэгш хэм алдагдлыг эмчлэх арга нь үүсгэж буй шалтгаанаас хамааран өөрчлөгдөх бөгөөд зуулт буруу биш тохиолдолд нүүрний массаж, нүүрний хэлбэр засах мэс засал нэн түрүүний эмчилгээ юм.

Нүүрний массаж нь нүүрний булчинд хуримтлагдсан хэрэггүй зүйлийг гадагшлуулах массажаар тэгш хэм алдагдлыг эмчилнэ. Энгийн массажын арга болохоор ямар нэгэн аюулгүй, гэртээ ч хийж болох массажууд байдаг болсон. Гэхдээ массажны арга нь удаан хугацаагаар тууштай хийж байж үр дүн нь гарах ба үр дүн нь гарлаа гээд орхивол эхний байдалдаа эргээд орох сул талтай юм.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь буруу зуултгүй ясны буруу хөгжлөөс үүссэн нүүрний тэгш хэмийн алдагдлын үед хийгдэнэ. Тэгш хэм алдагдуулж хараглуулах хэсгийг мэс заслын аргаар шийдэж өгөх болохоор үр дүн нь шууд харагдах мэс засал юм. Нүүрний гажиг засах мэс засал нь шанааны яс багасгах, дөрвөлжин эрүү засах, эрүүний үзүүрийн хэсэг засах мэс засал гэсэн 3 төрөлд хуваагдана. Өөрийн засахыг хүссэн хэсэгтээ мэс засал хийлгэх нь зөв зүйтэй зүйл юм.

Нүүрний хэлбэр засах мэс засал нь нүүрний тэгш хэм алдагдлыг засаад зогсохгүй нүүрний зөв хэлбэрийг бий болгож таныг улам үзэсгэлэнтэй болгоно. Та сүүлийн үеийн залуу охидын хүсдэг жижиг нүүртэй болохыг ч хүсч болох юм.

АЙДИ эмнэлэгийн эмч Им Жунг нь “Нүүрний хэлбэр засах мэс заслын аргаар нүүрний тэгш хэм алдагдлыг засахад гарч болох эрсдэлийг мэдэж нарийн мэргэшсэн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. Мөн хүн бүрт энэ мэс засалын үр дүн өөр өөр бөгөөд энэ бүгдийг сайтар бодолцон үзэж шийдвэр гаргах нь хамгийн зөв” хэмээн зөвлөж байна.