• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Хамрын мэс засал, хамрын сартгар багасгах хамар өндөрлөх мэс засал нэгэн зэрэг хийлгэснээр таны цаг зардрыг хэмнэнэ

Нэр
Бичсэн огноо
2019-02-12 02:43
Үзсэн тоо
189


Төрөлхийн Зүүн Өмнө Азийн хүмүүс намхан хамар, хамрын үзүүрийн хэсэг бөөрөнхий хэлбэртэй байх онцлогтой бөгөөд хамар өндөрлөх мэс заслыг голчлон хийлгэдэг. Гэвч сүүлийн үед хамрын мэс заслын төрөл бүрийн арга хөгжихийн хэрээр намхан болон монхор хамар зэрэг таны санааг зовоож байсан хэсгийг хамтад нь шийдэж өгөхийг хичээн мэс заслын аргууд улам хөгжсөөр байна.

Тиймээс бид хамрын цогц мэс заслын аргыг нэвтрүүлж байна. Энэ цогц мэс засал нь таны цаг хугацаа болон зардлыг хэмнэх болно. Сүүлийн үеийн хамрын гоо сайхны мэс заслын ямар аргууд байгаа бэ?

Монхор буюу бүргэд хамар нь таныг ууртай ширүүн харагдуулдаг хүмүүсийн санааг ихээр зовоодог зүйл юм. Ерөнхийдөө хамрын монхор хэсгийг багасгах мэс заслын аргаар хийгддэг боловч шаардлагатай бол хамрыг хамтад нь өндөрлөж өгнө. Монхор хамартай хүмүүсийн ихэнх тохиолдолд хамрын архаг хууч эмгэг гэмтэлтэй байх тохиолдол байдаг ба үүнийг оношлосны дараа мэс заслыг хийх нь чухал.

Хамрын сартгар засах мэс заслын хувьд хамрын үзүүр өргөн үед хийгдэх мэс засал юм. Хамрын сартгар засах мэс засал нь хамрын угалзыг багасган тухайн хүний нүүрний хэлбэр болон чих, нүд, амны харьцааг тааруулан багасна. Эгц урдаас харахад хамар бөөрөнхий өргөн харагдуулахгүйгээр мэс заслыг хийнэ.

Өргөн намхан хамрын хувьд имплант хйиж хамрыг өндөрлөж өгсөн ч хамар өргөн харагдах тохиолдол байдаг. Энэ үед хамрын нуруу өндөрлөх мэс заслыг хамтад нь хийж өгнө. Хамрын нуруу өндөрлөх мэс заслал нь хамрын ясыг өндөрлөж хамрын 2 талыг дахин засаж өгнө. Ингэснээр илүү таньд зохисон хэлбэрийг гаргаж өгнө.

Айди эмнэлэгйин Банг Чи Ёнг эмч нь хамрын мэс мэргэжлийн өндөр түвшинд хийх ба зүсэлтгүй хамрын хагалгаа болон хамар төрөлхийн мэт хөдлөх боломжтой мөн зардлыг ч багасгаж өгнө. Гэвч та хамрынхаа өөрчлөлтөнд дасахгүй байх болон таны нүүрэнд аль төрлийн хамар тохирохыг бодолцон үзэхэд болно.