• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Нүүрний хэлбэр засах мэс засал болон эрүүний гажиг засах мэс засал нь хоорондоо мэс заслын арга болон мэс заслын дараа үзэх үр

Нэр
Бичсэн огноо
2018-12-03 20:23
Үзсэн тоо
333
Нүүрний хэлбэр засах мэс засал болон эрүүний гажиг засах мэс засал нь хоорондоо мэс заслын арга болон мэс заслын дараа үзэх үр дүн нь тэс өөр ... Хоёр мэс заслын арга болон ялгааг бүрэн ойлгох хэрэгтэй .

Сүүлийн үед жижигхэн нүүр өндгөн хэлбэртэй нүүр зэрэг олны трэнд болсоноор нүүрний хэлбэр засах болон эрүүний гажиг засах мэс заслын эрэлт эрс ихэссэн . Энэхүү мэс заслыг хийлгэх гэсэн олонхи үйчлүүлэгчид мэс заслын дараа өөртөө итгэх итгэлтэй болох гэсэн зорилготой байдаг . Гажиг засах мэс засал хийлгэсэн ихэнхи үйлчлүүлэгчид мэс заслын дараа зөвхөн гадаад үзэмж бус эрүүний үйл ажиллагааны хувьд ч тэр сайжирдаг .
Нүүрний хэлбэр засах мэс засал болон эрүүний гажиг засах мэс засал хоёулаа нүүрний ясыг засдаг мэс засал ч гэсэн мэс заслын арга болон үр дүн тэс өөр . Мэс засал хийлгэхийн өмнө та өөрийн хүсэж буй үр дүн болон мэс заслын дараах үзэхийг хүсэж буй хэр нийцэж байгааг бүрэн ойлгож мэс заслын төрөлийг сонгох хэрэгтэй .
Эрүүний гажиг засах мэс засалд дээд доод эрүү хоёул хамааралтай тул эрүүний мэс засал гэж дуудагддаг . Шүд болон нүүрний төв , дээд доод эрүү зэрэг бүхэлдээ хамаарагдана эрүүний гажигтай хамааралтай шүдний буруу зуулт нь шаамий эрүү засах мэс засал болон нүүрний хэм засах мэс заслаар ихэвчлэн засагддаг .
Нүүрний хэлбэр засах мэс засал нь гадаад гоо үзэмж талаасаа таны нүүрний ерөнхий төрхөнд өөрчлөлт оруулна . Том дөрвөлжин эрүү, хурц шанаа, дутуу болон хэт хурц эрүү зэргийг нүүрний хэлбэр засах мэс заслаар засна .
Таны шанаа хэт товойж гарч ирсэн болон хэт өргөн эрүүтэй , хэт дөрвөлжин эрүүтэй , шүдний зуулт зөв боловч доод эрүү хэт урт зэрэг бол танд нүүрний хэлбэр засах мэс засал хэрэгтэй гэсэн үг. Таны нүүрийг илүү зөв илүү залуухан оворгүй харагдуулна . Нүүрний хэлбэр засах мэс засалд гол хоёр цэг байдаг . Энэ нь шанааны хамгийн тод байх ёстой цэгMVP , нүүрний хэлбэрийг илүү зөв харагдуулах цэгMMP . Энэ хоёр цэг нь хүн бүрийн нүүрэнд өөр өөрөөр тооцоологдох ба та үүнийг нүүрний хэлбэр засах мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч мэдэх хэрэгтэй . Энэхүү цэгээ та зөв олж тогтоолгосноор мэс заслын дараа өгөх үр дүн илүү сэтгэл ханамжтай байх болно .
Нүүрний хэлбэр засах мэс заслын доод эрүү засах мэс засалыг T, ㅅ, W гэсэн 3 аргаар зүсдэг . Энэ зүсэлтүүд нь өөр өөр зүсэлт мэт харагдаж байгаа боловч үндсэн гол зүсэлт нь Т зүсэлт юм . Энэхүү зүсэлтээр урт өргөн эрүүг багасгаж илүү нарийн зөв болгож өгнө.
АЙДИ гоо сайхны эмнэлгийн И ТЭ СОН эмч нь “Нүүрний гажиг засах мэс засал нь олон эмч нарын ачаар маш их хөгжиж байгаа өнөөдөр ч хөгжсөөр байгаа мэс заслын төрлийн нэг юм . Гэвч нүүрний хэлбэр засах мэс засал нь нүүрний мэдрэлийн судал дайрч өнгөрдөг эрүүг зүсдэг маш өндөр ур чадвар шаардсан нарийн мэс заслын төрлийн нэг ба мэс засал хийлгэх гэж буй эмнэлгийг маш сайн сонгох хэрэгтэй . Мэс заслын өмнө болон дараа үүсч болох асуудал сөрөг үр дагавар зэргийг талаар өндөр мэдээлэлтэй байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй “гэж зөвлөлөө .