• HOME
  • Real self camera
  • АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ Зарлал

АЙ ДИ эмнэлгийн шинэ мэдээ, мэдээллийг
хурдан шуурхай дамжуулах болно

Унжсан хөх сойх мэс засал, хөхний толгой болон унжилтын хэр хэмжээнээс хамаарч мэс заслын арга бас хамаарна .

Нэр
Бичсэн огноо
2018-11-27 01:10
Үзсэн тоо
249

Хөх нь эмэгтэй хүнийг илтгэх гол эрхтэн ба том эмэгтэйлэг хэлбэртэй хөх нь эмэгтэйчүүдийн биений хэлбэрийг ч мөн гоёмсог галбирлаг харагдуулах нь бий .


Гэвч хөх нь олон төрлийн шалтгаанаас улбаалан хэмжээ багасаж хэлбэр өөрчлөгдөх боломжтой байдаг ба энэ нь эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн гадаад төрхний өөрчлөлт өгөөд зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч бас гутралыг авчирдаг .


Хөхний унжилт нь ихэвчлэн физологийн болон байгалын улбаатай. Физологийн онцлогт нь тухайн хүний хөхний арьс угаас их суналт ихтэй бол хурдан унжих магадлалтай байдаг. Багаасаа эхлээд ер нь бага зэргийн хөхний унжилт ажиглагдаж байсан бол энэ нь насанд хүрсэний дараагаар ч гэсэн хөх томрох тусам унжин магадлалтай байдаг. Энэ нь үргэлжийн стрэсс болон 20 нас хүрэв үү үгүй юу хөх сойх мэс заслын талаар судалж эхэлдэг .



Байгалын жамаар явагдах унжилт нь хөгширөлт болон төрөлт хэт их жин хасах зэргээс улбаатай . Хүмүүс бидний арьс 20 насны дараагаас эхлэн хөхний чанга байдал бага багаар алдагдан дахин төлжих төлжилт багасаж хөгширөлт явагдаж эхэлдэг. Нас ахих тусам арьсны чанга байдлыг нэмж өгдөг эсүүдэд өөрчлөлт явагдаж , хөхний жинг дийлхээ байснаас үүдэн унжилт явагдаж эхэлдэг .


Төрөлт нь эмэгтэйчүүдийн хөх унжих хамгийн том эх үүсвэрийн нэг юм. Төрөлтийн дараагаар эмэгтэйчүүдийн хромон болон эстрогений ялгарал багасаж хөхний хэмжээ багасаж , хөхний хэлбэрийг хадгалж өгдөг булчин шөрмөс өөхний эд эс суларч хөх унжиж эхэлдэг.


Хөхний сойх мэс засал нь хөхний унжилтаас хамааран сойлтын арга өөр өөр байдаг . Энгийнээр хөхний толгойны байрлал, эгэмний ясны доор байрлах хөхний дээд хэсгийн цээжний градус хэр өндөр байгаа зэргээр ялгана.



Хөхний доод хэсгийн зураас болон дээд хэсгийн унжилт зэрэг бага тохиолдолд бөөрөнхий болон усан дусал хэлбэртэй хөхний хиймэл биетийг ашиглан хөхний унжилтыг засаж сайжруулах боломжтой . Гэвч хөхний доод зураас 1см ба түүнэс дээш хэмжээгээр унжилттай , хөхний дээд хэсэг мөн хэт хавтайж унжсан бол хөх сойх мэс засал болон филлер тариаг хамт тарих эсвэл өөх шилжүүлэн суулгах мэс засал хийх хэрэгтэй.


АЙДИ эмнэлгийн Ян Ын Жин эмч болон сэтгүүлчийн ярилцлагаас “ Хөхний унжилтаас болон сэтгэл гутралтай явж буй олон олон эмэгтэйчүүд унжсан хөхний дасгал болон гэрээр унжилтыг сайжруулах арга зэргийг туршиж үзэвч хөхний хэмжээнээс илүү хэлбэрээ засах шаардлагатай тохиолдолд санал болгох хамгийн үр дүнтэй арга нь хөх сойх мэс засал ба ямар аргыг сонгох вэ гэдэг нь таны биений хэмжээ , хөхний хэлбэр хэмжээ зэргээс шууд хамааралтай . АЙДИ эмнэлэг хөхний сойлтын мэс заслыг хийхдээ хөхний хэлбэр хэмжээ мэс заслын аргыг бодолцдог ба нэмээд цээжний голд үүсдэг хөхний зураасыг ч мөн орхигдуулдаггүй . Таны бие болон цээжний өргөн өндөр жин зэрэг бүхий л зүйлийг бодолцон мэс заслыг хамгийн аюулгүй бөгөөд хамгийн сэтгэл ханамжтайгаар хийхийг эрмэлздэг гэдгээ хэллээ.