• HOME
  • Эмнэлгийн танилцуулга
  • Эмнэлгийн цаашдын зорилт болон түүхэн өөрчлөлтүүд

Эмнэлгийн цаашдын зорилт болон түүхэн өөрчлөлтүүд

АЙ ДИ эмнэлэг

Гоо сайхны мэс засал/ Шүдний мэс засал/ Арьсны эмнэлэг

2016.

2016.11.

Гоо сайхны мэс заслын эмнэлгийн стандартад нийцсэн, ЭМЯ-ны магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг

2016.04.

“Conde Nast” Олон Улсын Дээд түвшний хурал 2016

id Азийн гоо сайхны төвийн захирал Пак Санг Хүн эмч “Conde Nast” олон улсын дээд түвшний хуралд лектороор уригдаж “Нүүрний хэлбэр өөрчлөх нь” сэдвээр лекц уншсан билээ.

2015. Солонгосоос хальж Азид тэргүүлсэн эмнэлэг!

2015.09.

Азийн гоо сайхны төв болж өргөжсөн АЙ ДИ эмнэлэг
(id Asian Beauty Center)

Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ, зөвлөгөөний үе шатаас шинжилгээ, мэс засал, арчилгаа сувилгаа хүртэлх бүх үе шатыг нэгэн дор шийдвэрлэж чадах бүтэц зохион байгуулалттай, өөрийн гэсэн барилгатай “АЙ ДИ Азийн Гоо сайхны төв”-ийнхөө нээлтийг хийсэн билээ.

2014. Үргэлж нэг алхмын урд байж, тасралтгүй хөгжсөн эмнэлэг

2014.03.

8дахь удаагийн “Солонгосын үйлчилгээний шилдэг байгууллага”-аар тодорсон

Солонгосын үйлчилгээний байгууллагуудын өрсөлдөөнийг идэвхжүүлж, үйлчилгээний чанарын шинэчлэлд тэргүүлсэн үйлсээрээ гоо сайхны мэс заслын салбар дахь цор ганц “Солонгосын Шилдэг Үйлчилгээний Байгууллага” шагналын эзэн болсон юм.

2014.03.

“Эрүүний үзүүр залгах V line мэс заслын арга” сэдвээр илтгэл тавьж, АНУ-ын Гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн.

Нүүрний хэлбэр засах төвийн эмчилгээний баг нь богино, бөөрөнхий эрүүтэй хүнд эрүү залгаж V-line хэлбэртэй болгох мэс заслын аргыг шинээр нээсэн ба дэлхийн хэмжээнд нэр хүндтэй АНУ-ын “Гоо сайхны мэс заслын холбоо”-ны эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн юм.

2013. Илүү өндөр зорилгод чиглэн, бүх сэтгэл зүрхээ дайчилсан эмнэлэг

Мэс заслын явц
Арьсны тасгийн
Ким Мин Жү эрхлэгч

2013.12.

id Арьсны тасгийн нээлт

“Үзэсгэлэнтэй харагдах нүүрний хэлбэр”-ийг тасралтгүй судалж ирсэн АЙ ДИ эмнэлэг нь клиник үр дүн, туршлагагадаа үндэслэж, энгийн хөгшрөлтөөөс сэргийлэх “Anti-Aging” үйлчилгээг давж, арьсны уян хатан чанарыг дээшлүүлж эрүүл арьстай болгох “Арьс залуужуулах АЙ ДИ арьсны төв”-ийг нээсэн юм.

2013.08.

V-line эрүүний мэс засал • Эрүүний гажиг засах мэс засал

Нүүрний ясны мэс заслын дараах метал бэхлэгчээс болж үйлчлүүлэгчдийн санаа их зовнидог. Энэ асуудлыг шийдэхийн тулд биед уусан алга болдог, шингэх чадвартай бэхлэгч ашиглан
  • V-line (2010он)
  • Гажиг засах мэс засал (2011он) тус тус хийж эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх арвин туршлагын үр дүнд
V-line мэс засал, Эрүүний гажиг засах мэс заслыг илүү нарийн нямбай, гавшгай сайн хийдэг болсон билээ.
Эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцсон
Нүүрний хэлбэр засах төвийн И Жин Хёг эрхлэгч

2013.05.

Нүүрний хэлбэр засах төвийн И Жи Хёг эрхлэгч АНУ-ын Гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний хуралд зочин лектороор уригдсан.

АНУ-ын ГСМСХ(Гоо Сайхны Мэс Заслын Холбоо)-ы урилгаар И Жи Хёг эрхлэгч дэлхийд нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцон, “V-line эрүүний мэс засал” болон “Шанаа багасгах мэс засал” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, дэлхийн гоо сайхны мэс заслын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.
Ногоон шүхэр хүүхдийн байгууллагатай
хамтран ажиллагч эмнэлэг

2013.05.

Ногоон шүхэр хүүхдийн байгууллага

“Ногоон шүхэр хүүхдийн байгууллага”-ыг дэмжигч эмнэлэг бөгөөд хүүхдүүдийг сайхан орчинд өсөж хүмүүжихэд нь туслахын тулд хандив өгдөг. Мөн нүүрний гажгаар зовж шаналж байгаа хүүхдүүдэд хөөрхөн нүүртэй болж хүүхэд насаа аз жаргалаар дүүрэн өнгөрөөх боломжийг бэлэглэхээр болсон билээ.
Гадаад үйлчлүүлэгчдэд
зориулсан мэргэжлийн
орчуулга, зөвлөгөө

2013.04.

“Хамгийн их гадаад үйлчлүүлэгчтэй эмнэлэг”
болтлоо хөгжиж чадсан

ЭМЯ-аас гаргасан “2012 онд гадаад өвчтөн орж ирсэн бодит үр дүн” -гээс харвал АЙ ДИ эмнэлэг нь Солонгосын гоо сайхны мэс заслын эмнэлэг дотроос гадаад үйлчлүүлэгч ихтэй цор ганц эмнэлгээр тодорсон тэмдэглэлт явдал болсон юм.
Анхны
“АЙ ДИ эмнэлгийг
дэмжигч оюутны уулзалт”

2013.02.

“Дэмжигч оюутны клуб”

20 настнуудад цоо шинэ хэрнээ ойр дотно эмнэлгийн имижийг танилцуулах, гоо сайхны мэс заслын талаарх зөв ойлголтыг өгөхийн тулд “АЙ ДИ эмнэлгийг дэмжигч оюутан”-уудыг сонгон шалгаруулсан юм.

2012. Тэргүүлэгчийн мэргэн ухаан

Кангнам дүүргийн захирагч болон
Пак Санг Хүн эмнэлгийн захирал

2012.12.

2012 ЭМЯ-ны шилдэг байгууллага
Талархлын жуух бичгээр шагнуулсан.

Кангнам дүүргийн эмнэлгийн байгууллагууд дундаас эрүүл мэндийн үйлчилгээний эрчимжилтэд хувь нэмэр оруулсан шилдэг эмнэлэг юм. Кангнам дүүрэгтээ төдийгүй 2012 оны “Эрүүлийг хамгаалах үйлсийн шилдэг байгууллага” талархлын жуух бичгээр шагнагдсан.
Өргөжин тэлсэн
АЙ ДИ BEAUTYPLEX

2012.10.

АЙ ДИ BEAUTYPLEX

Олон жилийн судалгааны ололт дээр суурилсан нүүрний хэлбэр ба зохицлыг бүрдүүлэх чих хамар нүд амыг бүтээхийн тулд Beauty Plex-ийг өргөтгөн барьсан юм.

2012.08.

Кангнам дүүргийн шинэ нүүр царайтай болгох үйлчилгээ

Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахаар Кангнам дүүргийн захиргаатай хамтран олон соёлт гэр бүлийн нүүрэндээ сорвитой хүмүүст “Шинэ нүүртэй болцгооё” төлбөргүй эмчилгээ үйлчилгээг эхлүүлсэн юм.
Гоо сайхны мэс заслын
шинэ төрөл гажиг засах
мэс засал

2012.07.

[Гоо сайхны мэс заслын шинэ төрөл гажиг засах мэс засал] нийтлэл

Пак Санг Хүн эмнэлгийн захирал гажиг засах мэс заслын үйл явц болон аюулгүй гажиг засах мэс засал хийхийн тулд заавал мэдэх шаардлагатай харшил, анхаарах зүйлс зэрэг гажиг засах мэс заслын талаарх үнэн зөв мэдээллийг агуулсан [Шинэ гоо сайхны мэс заслын санаа гажиг засах мэас засал] сэдвээр нийтлэл хэвлүүлсэн юм.
өргөтгөн тэлж
АЙДИ шүдний эмнэлэг

2012.07.

АЙ ДИ шүдний төвийн нээлт

АЙ ДИ шүдний төв нь өргөтгөлийн нээлтээ хийсэн бөгөөд шүдний гажиг заслын салбарт 10жил хуримтлуулсан туршлага, ур чадвараараа үйлчлүүлэгчдэд сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлсээр байгаа билээ.

2012.04.

АЙ ДИ эмнэлгийн 4 дэх олон улсын чуулга уулзалт “Эрүүний гажиг засах мэс засал”

Солонгосын хамгийн анхны бодит мэс заслын туршилт
“Эрүүний гажиг засах мэс заслын хамгийн сүүлийн үеийн технологи” сэдвээр нээгдсэн чуулга уулзалтад Хён Вон Шиг эрхлэгч болон И Сог Жэ эрхлэгч нар Солонгосын хамгийн анхны гажиг засах мэс заслын туршилтыг амжилттай хийж, Солонгосын эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.
rewards

2012.01.

2012 BNT медикал шагнал,
Гажиг засах мэс заслын салбарын шагнал тус тус хүртсэн

2011. Амжилтанд хөтлөгч хүч нь дайчин чанар болон хүсэл тэмүүлэл юм!

CASS Программаар тухайн
хийсвэр мэс заслын дараах
байдал

2011.11.

CASS гажиг засах мэс заслын хийсвэр туршилтын программ

CASS бол гажиг засах мэс заслын өмнө хийсвэрлэлээр мэс заслыг туршиж, мэс заслын үр дүнг таамаглах 3 хэмжээст хамгийн зөв тэгш хэмээс бүрдсэн мэс заслын төлөвлөгөөг боловсруулах АЙ ДИ эмнэлгийн шинжлэх ухаанч, илүү дэвшилтэт хийсвэр мэс засал хийдэг программ юм.
CASS(COMPUTER –AIDED SURGICAL SIMULATION)
rewards

2011.05.

Эрүүг жижигсгэж
V-line хэлбэртэй болгох урд эрүүний мэс засал

2011.04.

АЙ ДИ Олон улсын 3 дугаар чуулга уулзалт
Эрүүний хэмийг тэгшлэх мэс засал

АНУ-ын Коннектикутын Их сургуулийн багш, доктор Урибе болон Тайваний Эрүү нүүр судлалын холбооны тэргүүн, доктор Эрикийг урьж гадныхны эрүүний мэс заслын сүүлийн үеийн технологиос суралцах талбар нээгдсэн юм.
rewards

2011.04.

2011 Солонгосын эрүү нүүрний гоо сайхны мэс заслын холбооны хаврын чуулга уулзалтад уригдсан

Олон улсын сайн дурын буяны баг

2011.03.

Нүүрний гажигтай хүүхдүүдэд туслах үйлсэд оролцов

Хён Вон Сог эрхлэгч Вьетнам-Лаос бүс нутгийн нүүрний гажигтай хүүхдүүдийн нүүрний гажгийг засахын тулд жил бүр үнэ төлбөргүй мэс засал хийх сайн үйлсийн ажилд гар бие оролцсоор байгаа билээ.

2011.03.

3 дахь удаагийн WILLIAM H. BELL LECTURESHIP ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцож

Пак Санг Хүн эмнэлгийн захирал, И Янг Гү эрхлэгч нар “3 дахь удаагийн WILLIAM H. BELL LECTURESHIP”-д судлаачаар уригдсан ба АНУ-ын эрүүл мэндийн салбарын зүгээс эрүүний зуултыг тэгшлэх мэс заслыг эрүүний мэс заслын шинэ төрөлд хүлээн зөвшөөрсөн юм.

2010. Амжилтанд хөтлөгч хүч нь дайчин чанар болон хүсэл тэмүүлэл юм!

2010 он 12 сар 20 өдөр Тун-А өдөр тутмын сонинд гарсан
“Бэхэлгээгүй эрүүний гажиг засах мэс засал”

2010.11.

Бэхэлгээгүй эрүүний гажиг засах мэс засал

Тасралтгүй хийдэг эрдэм шинжилгээний ажлын үндсэн дээр тулгуурлаж, эрүүний гажигтай үйлчлүүлэгчдийн эмчилгээний хугацааг богиносгон, хооллох амьсгалахад эвтэйхэн болгохын тулд бэхэлгээгүй эрүүний гажиг засах мэс заслыг нэвтрүүлсэн юм.
rewards

2010.08.

2010 Gangnam Medical-Beauty
таниулан сурталчлах үйл ажиллагаа

rewards

2010.06.

Gangnam Medical Tower-тай хамтын ажиллагаат
эрүүл мэндийн байгууллага болсон

Шанхайд лекц орж буй
Пак Санг Хүн
эмнэлгийн захирал

2010.05.

Шанхайд болсон АЙ ДИ эмнэлгийн анхдугаар чуулга уулзалт
“V-LINE мэс засал”

Хятадын Шанхайд анхдугаар чуулга уулзалтыг нээж, хятадын эмч мэргэжилтнүүдэд “V-line мэс заслын арга”, “Нүүрний хэлбэрийн төрөл, шанааны яс багасгах мэс засал” зэрэг чухал ач холбогдолтой агуулгаар лекц хийж, өндөр үнэлгээ авсан билээ.

2010.05.

АЙ ДИ эмнэлгийн гоо сайхны үзэл баримтлал (нүүрний тураах үйлчилгээ)

Нүүрний ясны мэс заслын хувьд үйлчлүүлэгчийн эдгэрэх, энгийн амьдралдаа эргэн орох хугацааг хэмнэхийн тулд мэс заслын дараа мэргэжлийн арчилгааг хийж өгдөг АЙ ДИ эмнэлгийн гоо сайхны үзэл баримтлал

2010.04.

АЙ ДИ 2 дахь удаагийн чуулга уулзалт “Эрүүний гажиг засаж дээд доод эрүүний зуултыг тэнцүүлэх мэс засал”

Шаамий эрүүний зуултыг тэнцүүлэх мэс заслын шинжлэх ухааны үндэслэл, мэс заслын арга зэрэг сэдвээр “Шаамий эрүүний зуултыг тэнцүүлэх мэс заслын асуудалтай талууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”-уудын талаа хэлэлцүүлэг хийж, Солонгосын шаамий эрүүний зуултыг тэнцүүлэх мэс заслыг нэг алхмаар хөгжүүлсэн явдал болсон юм.

2010.04.

АЙ ДИ шүдний төв

АЙ ДИ эмнэлгийн нээлтээс 1 жилийн дараа мэргэжлийн шүдний гажиг засах эмчилгээг хүргэхийн тулд “АЙ ДИ шүдний төв”-ийг эмнэлгийнхээ зэргэлдээ байгуулсан юм.
rewards

2010.03.

Сөүл хотын захиргаатай хамтын ажиллагаат эрүүл мэндийн байгууллага

Нимгэн талст ялтас бүтээх аргаар тусгай зөвшөөрлийн бичиг авсан
АЙ ДИ шүдний төвийн И Янг Гү эрхлэгч

2010.01.

Солонгост хамгийн анх удаа “Шаамий эрүүний зуулт тэнцүүлэх мэс засал”-ын патент бичгийг авсан. (эрүү засах мэс засалд ашиглагдах талст ялтсыг бүтээх аргаар)

АЙ ДИ шүдний төвийн эрхлэгч И Янг Гү компьютер томогроф зураггүй ч, 3D зураглалааар виртуал мэс засал хийх боломжтой болгож, “3талын хэмжээст дүрс задлах арга”-ыг боловсруулснаараа патент авсан бөгөөд гажиг засах мэс заслын хэмжээсийг нарийвчлан сайжруулсан юм.

2009. 2009.Өөрчлөлт нь боломж юм!

Тэргүүн шагнал
Парк Санг Хүн эмнэлгийн дарга

2009.09.

Солонгосыг сурталчилж чадсан “Медикал Кореа” шагнал Гоо сайхны мэс заслын салбарын шагнал

АЙ ДИ эмнэлэг нь өргөтгөлөө хийснээс хойш 5 сарын дараа үйлчлүүлэгчдийн санал хураалт болон эмнэлгийн удирдлагуудын зөвлөлийн шүүлтээр гоо сайхны мэс заслын салбарт тэргүүлж, “Медикал Кореа” шагналыг хүртсэн билээ.

2009.04.

АЙ ДИ шүдний гажиг засал эрүүний зуулт засах мэс засал ОУ-ын Анхдугаар чуулга уулзалт

Анхдугаар чуулга уулзалтаар АЙ ДИ эмнэлгийн эрүүний зуултыг тэгшлэх мэс заслын аргыг танилцуулж энэхүү салбарын нэр хүнд бүхий 11 хүнийг урьж, санал солилцсоноор эрүүний гажиг заслын салбарын хөгжилд нэг алхам урагжилсан үйл явдал болсон билээ.

2009.04.

АЙ ДИ эмнэлэг өргөтгөлийн нээлт (эмнэлгийн стандартад нийцсэн эмнэлгийн байгууллага)

Нийт 7давхартай, 30өрөөтэй Солонгосын хамгийн анхны нүүрний ясны мэс заслын мэргэшсэн эмнэлэг болж 2009 оны 4 сард өргөтгөлийнхөө нээлтийг хийсэн. Аюулгүй, эмнэлгийн стандартад нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй, мэргэшсэн эмнэлэг болж, Солонгосын нүүрний ясны мэс заслын талбарт хөл дээрээ боссон юм.

2008. Дэлхий нийтэд танигдаж эхэлсэн!

2008.10.

Ази Номхон далайн эрүү нүүр судлалын холбоо эрдэм шинжилгээний хуралд (APCA) оролцсон

Шаамий эрүүний зуулт тэгшлэх мэс заслын талаар хамгийн туршлагатай Пак Санг Хүн захирал Эрдмийн ажлаа танилцуулж дэлхийд ур чадвараа баталгаажуулсан юм.

2008.09.

АНУ-ын “Амны хөндий судлалын эрдэм шинжилгээний 60-р дугаар хурал”-д (AAOMS) оролцон “Эрүүний аппараттай мэс засалд эрүүний зуултыг тэнцүүлэх мэс заслыг ашиглах нь” эрдмийн ажлын тайлангаа тавьсан

2006~07. Мөрөөдөлтэй хүн хэзээ ч зогдоггүй!

2007.07.

V-line дөрвөлжин эрүү засах мэс засал –ын талаарх нийтлэл нь АНУ-ын гоо сайхны мэс заслын холбооны сэтгүүлд нийтлэгдсэн

АЙ ДИ эмнэлгийн эмчилгээний баг өмнө нь хорт хавдар, өвчлөлийг эмчлэх зорилгоор ашигладаг T хэлбэрийн ясны зүсэлтийн аргаас санаа авч нүүрний ясанд залгаж дөрюөлжин эрүүг V хэлбэрт оруулах мэс заслыг санаачилсан нь АНУ-ын гоо сайхны мэс заслын холбооны эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн билээ.

2006.10.

Дөрвөлжин эрүүг V хэлбэртэй болгох (Т хэлбэрийн ясны тайралт) сэдвээр илтгэл тавьсан.

2006.06.

Солонгос • Японы гоо сайхны мэс заслын эмнэлгийн холбоодын 8-р эрдэм шинжилгээний хуралд “Урт нүүрний ангилал болон түүнийг засах” сэдвээр илтгэл тавьсан.

2005. Мөрөөдөлтэй хүн хэзээ ч зогдоггүй!

2005.12.

АЙ ДИ шүдний төв

“Эрүүний гажиг засах” мэс заслын дараах шүдний аппарат зүүх эмчилгээ болон хиймэл шүдний эмчилгээ хийдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, ур чадварлаг эмч нартай АЙ ДИ шүдний төвийг байгуулсан юм.

2005.09.

11 дэх удаагийн ОУ-ын чуулга уулзалтад “Шаамий эрүү, товгор амны эмчилгээ”-ний талаар илтгэл тавьсан

ОУ-ын Эрүү нүүрний гоо сайхны мэс засал судлалын холбооны чуулга уулзалт дээр Пак Санг Хүн захирал “Хэвийн шүдний зуулттай шаамий эрүүний эмчилгээ”, “Товгор амны ангилал болон түүнд тохирсон эчилгээний арга”-ын талаар илтгэл тавьж, гоо сайхны эрүүний мэс заслын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн алхам болсон юм.

2003~04. Төлөвлөснөө хэрэгжүүлдэг эмнэлэг!

2004.07.

“Пак Санг Хүн” гоо сайхны мэс заслын эмнэлэгийн нээлт

2004 оны 7 сард “Пак Санг Хүн” гоо сайхны мэс заслын эмнэлгээ Шинса дүүрэгт нээсэн нь “АЙ ДИ” эмнэлгийн эхлэл бөгөөд өнөөдөр Солонгосын хамгийн анхны нүүрний ясаар мэргэшсэн эмнэлэг болсон билээ.

2003.12.

Анхны шаамий эрүүний мэс заслыг хийсэн

Пак Санг Хүн эмнэлгийн захирал нь 2003 онд анх хийсэн бөгөөд хамгийн багадаа 2~3 жилийн эмчилгээ хэрэгтэй байсан эрүүний гажгийг мэс заслаар 1 жилийн дотор товчилж үйлчлүүлэгчийн цаг хугацаа болон биеийн ачааллыг багасгаж өнөөдрийн эрүүний гажиг мэс заслын салбарын анхдагч гэгдэх болсон юм.

2002. Ирээдүй нь аль хэдийн эхэлсэн!

2002.10.

АНУ-ын ГСМЗХ-ны эрдэм шинжилгээний

Пак Санг Хүн эрхлэгч нь АНУ-ын Нью-Иоркийн Их сургуульд солилцооны багшаар ажиллаж байхдаа “Судасны үүдэл эсийн эд бүтцийн идэвхжил ”-ийн талаар судалгаа амжилттай болж АНУ-ын ГСМЗХ-ны “шилдэг судлаач” шагналыг хүртсэн билээ.

1995.05.

Пак Санг Хүн эмнэлгийн эрхлэгч анхны эрүүний гажиг засах мэс заслыг хийсэн

1980 оны үед эрүүний гажиг засах мэс засал нь Солонгос улсад нэвтрээд 10-аад жилийн нүүрийг үзэж байсан ч АЙ ДИ эмнэлгийн захирал Пак Санг Хүн Солонгосын гоо сайхны мэс заслын талбарт “эрүүний гажиг засах мэс заслын салбар”-ыг шинээр санаачилсан ба энэхүү түүхэн явдал нь 1995 оны анхны эрүүний гажиг засах мэс засал хийгдэх үндсэн суурь болсон юм.